Мэдээ мэдээлэл

“ДЭЛХИЙН МОРЬТОН” СЭТГҮҮЛИЙН ХОЁР ДАХЬ ДУГААР УНШИГЧДЫН ГАР ДЭЭР ОЧЛОО

ММСУХ-ны хэвлэл “Дэлхийн морьтон” сэтгүүлийн хоёр дахь дугаар “Их хурд” уралдааны үеэр уншигчдын гар дээр очлоо

ММСУХ-ны хэвлэл “Дэлхийн морьтон” сэтгүүлийн хоёр дахь дугаар “Их хурд” уралдааны үеэр уншигчдын гар дээр очлоо. ММСУХ-ны 15 жилийн ой болон “Их хурд-5” уралдаанд зориулан гаргасан энэ дугаарт Уяачдын холбоог анх хэн хэн санаачилан, үүсгэн байгуулсан хийгээд ямар зам мөрийг туулан өнөөдрийг хүрсэн тухай дэлгэрэнгүй ярилцлага нийтлэгдсэн байна. Мөн “Нийслэлд Морины цогцолбор босно”, “Хурдан морины унаач хүүхдүүд спортын дэд мастер цол хүртлээ”, “Уяачид энгэрийн тэмдэгтэй боллоо”, “Уяачдын малгай, залааны стандартыг баталлаа” зэрэг ММСУХ-ны эргэн тойронд болж байгаа үйл явдлын мэдээллийг эндээс үзэж болно. “Энэ жил Улсын их баяр наадамд хэний ямар ямар морь түрүүлж айрагдав? Энэ асуултын хариуг эндээс та бүрэн мэдэж болно. Зургаан насны айргийн таван морины зургийг манай сэтгүүл өнгөтөөр хэвлэн нийтэллээ. Мөн өмнөх “Их хурд” уралдаануудын цээжний морьд, энэ 15 жилийн хугацаанд Монгол Улсын “Манлай уяач” цол хүртсэн 50 шахам уяачийн нэрийг эндээс мэдэж болно. “Тод Манлай” уяач Э.Эрдэнэчулуун, “Мон Уран” компанийн захирал аугаа шарга азарганы эзэн Б.Наранхүү нартай хийсэн сонирхолтой ярилцлага нийтэлжээ. Мөн өмнөх дугаарт нийтлэгдсэн Монгол Улсын Тод Манлай уяач Д.Ононгийн цуврал хичээлийн үргэлжлэлийг эндээс уншаарай. Энэ хичээлээс Та Хурдан морийг таних, шинжих, уях сойх талаар нарийн нандин мэдээлэл, мэдлэгийг олж авна. “Дэлхийн морьтон” сэтгүүл уламжлалт 20 гаруй булангаас та шинэ соргог, өөрт хэрэгтэй мэдээллээ аваарай.

Пума хул дуутай болжээ МУАУяач Ц.Гантөмөрийн “Торгон хул” азарга нь улс бүсийн болоод шигшмэл хурдан морьдийн уралдаанаас нийт 3 түрүү 5 айраг хүртээд байна
Шигшмэл хурдан хүлгийг шалгаруулах “Их хурд-VII” уралдаан амжилттай зохион байгуулагдлаа Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос оруулсан саналын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-VII” уралдааныг Төв аймгийн Аргалант сумын нутаг Хүй долоон худагт 2016 оны долдугаар сарын 24-ны өдөр Гиннесийн Дэлхийн дээд амжилтад бүртгүүлсний 3 жил, Монголын уяачдын баярыг хамтатган амжилттай зохион байгууллаа
Олноо “Дааган” хэмээх Цэрэндэжидийн Цэнд-Аюушийн Монгол Улсын Манлай Уяач цолны мялаалга наадам Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутаг Сангийн Далайн хөвөөн дээр Эхийн цагаан суварганы дэргэд...