Мэдээ мэдээлэл

Пума хул дуутай болжээ

МУАУяач Ц.Гантөмөрийн “Торгон хул” азарга нь улс бүсийн болоод шигшмэл хурдан морьдийн уралдаанаас нийт 3 түрүү 5 айраг хүртээд байна

“Пума хул” энэ нэрийг дуулаагүй морь сонирхогч нэгээхэн ч үгүй байх. МУАУяач Нямдэлэгийн Баатар  улс, бүс болоод Монголын шигшмэл хурдан морьдын Их хурд уралдаанд нийт 4 түрүүлгэж, 5 айрагдуулсан байдаг.

 

Хул азарганы Улс бүсийн чанартай наадмуудын амжилтыг дурьдвал:

2003 онд 8 настай азарга  “Эрдэнэт уулын овоо тахилга” Хангайн бүсийн уралдаанд айргийн гурав

2004 онд 9 настай азарга Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах “ИХ ХУРД 3” уралдаанд айргийн дөрөв

2005 онд 10 настай азарга “Дүнжингарав 2005” Хаврын бүсийн уралдаанд түрүү

2006 онд 11 настай азарга “Дүнжингарав 2006” Хаврын бүсийн уралдаанд аман хүзүү

2007 онд 12 настай азарга АХ-ын 86 жилийн ой Үндэсний их баяр наадамд айргийн дөрөв

2008 онд 13 настай азарга  “Дүнжингарав 2008” Хаврын бүсийн уралдаанд түрүү

2009 онд 14 настай азарга “Дүнжингарав” хаврын бүсийн уралдаанд түрүүлж, Баянхонгор аймагт зохиогдсон Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн мэлмий гийсний 370 жилийн ой “Хангайн бүсийн их хурд” даншиг наадамд айргийн 5-д хурдалсан байна.

Хул азарга нь цэвэрхэн, арьс хөрс нимгэн, бэлэн давхилтай, хөлийн хурд ихтэй адуу. Уяачид болоод Монголын морь сонирхогч мянга мянган ард түмний дунд "Пума" нэрээрээ алдаршсан хул азарга “Торгоны зам ХХК”-ны захирал МУАУяач Ц.Гантөмөрт очсоноор “Торгон хул” нэртэй болсон билээ.

Улмаар Ц.Гантөмөр алдарт хул азаргандаа зориулсан дуу бүтээлгэсэн гэнэ. Тус дууны үгийг Н.Баянмөнх аяыг . Б.Пүрэвсүрэн , дуучин Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, СТА Эрдэнэсүрэнгийн Төрмандах дуулсан ба HERO энтертайнментаар клипийг нь хийсэн байна.

 

Хурдан морь унаач хүүхдийн анхдугаар улсын зөвлөлгөөн болов. ММСУХолбоо хурдан морь унаач хүүхдийн анхдугаар зөвлөлгөөнийг улаанбаатар хотноо 2012 оны 5-р сарын 12-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
ММСУХ-ны ээлжит зөвлөлгөөн Сэлэнгэ аймагт болов Монголын Морин Спорт Уяачдын Холбоо 2011 оныг салбар холбоодыг бэхжүүлэх, хөгжүүлэх жил болгон зарласантай холбогдуулан хөдөө орон нутгийнхаа уяачид, хурдан морины зүтгэлтнүүдын санал бодлыг сонсох уяачдын зөвлөгөөнийг аймгуудын салбар холбооддоо зохион байгуулж байгаа билээ.
Шигшмэл хурдан хүлгийг шалгаруулах “Их хурд-VII” уралдаан амжилттай зохион байгуулагдлаа Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос оруулсан саналын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-VII” уралдааныг Төв аймгийн Аргалант сумын нутаг Хүй долоон худагт 2016 оны долдугаар сарын 24-ны өдөр Гиннесийн Дэлхийн дээд амжилтад бүртгүүлсний 3 жил, Монголын уяачдын баярыг хамтатган амжилттай зохион байгууллаа