Мэдээ мэдээлэл

“ДЭЛХИЙН МОРЬТОН” СЭТГҮҮЛИЙН ХОЁР ДАХЬ ДУГААР УНШИГЧДЫН ГАР ДЭЭР ОЧЛОО

ММСУХ-ны хэвлэл “Дэлхийн морьтон” сэтгүүлийн хоёр дахь дугаар “Их хурд” уралдааны үеэр уншигчдын гар дээр очлоо

ММСУХ-ны хэвлэл “Дэлхийн морьтон” сэтгүүлийн хоёр дахь дугаар “Их хурд” уралдааны үеэр уншигчдын гар дээр очлоо. ММСУХ-ны 15 жилийн ой болон “Их хурд-5” уралдаанд зориулан гаргасан энэ дугаарт Уяачдын холбоог анх хэн хэн санаачилан, үүсгэн байгуулсан хийгээд ямар зам мөрийг туулан өнөөдрийг хүрсэн тухай дэлгэрэнгүй ярилцлага нийтлэгдсэн байна. Мөн “Нийслэлд Морины цогцолбор босно”, “Хурдан морины унаач хүүхдүүд спортын дэд мастер цол хүртлээ”, “Уяачид энгэрийн тэмдэгтэй боллоо”, “Уяачдын малгай, залааны стандартыг баталлаа” зэрэг ММСУХ-ны эргэн тойронд болж байгаа үйл явдлын мэдээллийг эндээс үзэж болно. “Энэ жил Улсын их баяр наадамд хэний ямар ямар морь түрүүлж айрагдав? Энэ асуултын хариуг эндээс та бүрэн мэдэж болно. Зургаан насны айргийн таван морины зургийг манай сэтгүүл өнгөтөөр хэвлэн нийтэллээ. Мөн өмнөх “Их хурд” уралдаануудын цээжний морьд, энэ 15 жилийн хугацаанд Монгол Улсын “Манлай уяач” цол хүртсэн 50 шахам уяачийн нэрийг эндээс мэдэж болно. “Тод Манлай” уяач Э.Эрдэнэчулуун, “Мон Уран” компанийн захирал аугаа шарга азарганы эзэн Б.Наранхүү нартай хийсэн сонирхолтой ярилцлага нийтэлжээ. Мөн өмнөх дугаарт нийтлэгдсэн Монгол Улсын Тод Манлай уяач Д.Ононгийн цуврал хичээлийн үргэлжлэлийг эндээс уншаарай. Энэ хичээлээс Та Хурдан морийг таних, шинжих, уях сойх талаар нарийн нандин мэдээлэл, мэдлэгийг олж авна. “Дэлхийн морьтон” сэтгүүл уламжлалт 20 гаруй булангаас та шинэ соргог, өөрт хэрэгтэй мэдээллээ аваарай.

ММСУХ ӨӨРИЙН ГИШҮҮД, УЯАЧИДАА БҮРТГЭЖ ЭНГЭРИЙН ТЭМДЭГ, ҮНЭМЛЭХ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ ММСУХ-ны гишүүд, уяачид ММСУХ-ны лого бүхий цул мөнгөн энгэрийн тэмдэг, ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболдын гарын үсэгтэй гишүүний үнэмлэхтэй байна.
“Дүнжингарав-2018” эрлийз дээд насны албан ёсны цуваа Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Монгол Улсын Тод Манлай уяач Намжилсүрэнгийн Даш-Өлзийн “Аргамаг” зээрд азаргийг 12 настай уралдаанч хүү Золжаргалын Мөнгөншагай түрүү магнайд хурдалжээ.
ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын хурдан дааганы албан ёсны цуваа Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Спорт, Уяачдын Холбооны түүхт 20 жил, Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 2 жил, Уяачдын баяр наадмын хурдан дааганы уралдаанд газар газрын шандаст хурдан 112 даага уралдсан юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан дааганууд ирсэн байлаа.