Дэлхийн их талыг морин туурайгаар талхалж, хүн төрөлхтний түүхэнд аугаа интеграцчлал, сэргэн мандалтыг авч ирсэн аугаа үндэстний амжилтын нэг хэсэг нь Монгол морь байсантай хэн ч маргахгүй биз ээ.

Тиймээс ч Монгол төрийн сүлдэндээ морин эрдэнээ залсан үндэстэн Монголоос өөр хаана ч байхгүй билээ.

Бахархалт морин эрдэнээрээ баясан нааддаг Монгол уламжлал наадам, морин уралдаан будилаангүй шударга, уяач эзний эрдэм төгс, унасан хүүхэд нь цог хийморьтой, наадамчин олон нь магнай тэнүүн наадахыг ямар ч Монгол хүн хүсэх нь дамжиггүй.

Тиймд, Монгол наадам, морин уралдааныг шударга сайхан байлгаж үндэсний өв соёлоо хөгжүүлж, үр хойчдоо өвлүүлэхийн төлөө холбооны үйл ажиллагааг чиглүүлэн ажиллана.

Унага бүр нь хурдан

Уяач бүр нь эрдэм төгс

Унаач хүүхдүүд нь жавхаатай байх болтугай

                        ММСУХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, МУ-ын Манлай уяач Баасансүрэнгийн НЯМЖАВ