Мэдээ мэдээлэл

Ай.Төмөр-Очир “Одон” хээртэйгээ айсуй

Хурдны голомт Сүхбаатар аймгаас яруу найрагч, сэтгүүлч Ай. Төмөр-Очир “Дүнжингаравын хурд-2010”-ыг зорьж, нийслэл хот руу ирж буй сурагтай.

      Хурдны голомт Сүхбаатар аймгаас яруу найрагч, сэтгүүлч Ай. Төмөр-Очир “Дүнжингаравын хурд-2010”-ыг зорьж, нийслэл хот руу ирж буй сурагтай.

      Өнгөрсөн зун Дорнод аймагт болсон “Зүүн бүсийн хурдан морины уралдаанд аман хүзүүдсэн “Одон” хээр азаргаа энэ уралдаанд сойж хагсраасан байна. “Эмнэг хар азарга” гэгддэг онгод хийморьтой энэ найрагч сүүлийн үед хурдан хурц моринд “нүүж өгч” байгаа төдийгүй морь нь ч хурдан сайхан байгаа гэлцэнэ.

Эмгэнэл Монгол Улсын гавьяат малчин, Тод манлай уяач Цэдэндоржийн Аюуш 2011 оны 4 дүгээр сарын 3-нд зуурдаар таалал төгсөж бидэнд хүнд гарз тохиолоо.
МОНГОЛЫН МОРИН СПОРТ УЯАЧДЫН ХОЛБООНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ УЛСЫН ЗӨВЛӨЛГӨӨН БОЛНО Удирдах ажилтны улсын зөвлөлгөөн 2010 оны 5 дугаар 16 нд Монголын Үндэсний Олимпын хороонд болно.
Монгол улсын Тод манлай, Манлай, Алдарт уяачид шинээр төрөн гарлаа. Монголын уламжлалт төрт ёсны эрийн гурван наадмын нэг хурдан морины уралдаанд уяж сойсон хурдан хүлэг морьдоо түрүүлгэж, айрагдуулсан уяачид Монгол улсын Тод манлай, Манлай, Алдарт уяачийн цолны болзолыг биелүүлжээ.