Мэдээ мэдээлэл

ММСУХ 21 аймаг, нийслэл хотод уяачдын зөвлөгөөн зохион байгуулна.

ММСУХ нийслэл дүүрэг болон хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг уяачид, хурдан морины зүтгэлтнүүд, уралдаанч хүүхдүүд, хамтран ажилладаг байгууллага, иргэд, морь сонирхогчдын санал бодлыг сонсож тэдгээрийн дуу хоолой, санал зөвлөмжийг олон нийтэд хүргэх, холбооны бодлого үйл ажиллагаанд тусгаж ажиллах зорилгоор 2012 оноос эхлэн “Монгол уяач 3000” уяачдын Улсын зөвлөгөөнийг улс орон даяар зохион байгуулж байсан уламжлалтай.

 ММСУХ-оос 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ММСУХ-ны  7 дугаар Их хурлын өмнө бүх сум, дүүрэг бүрээс тус тус 10-с доошгүй уяачийн төлөөллийг оролцуулсан уяачид, хурдан морины зүтгэлтнүүд, уралдаанч хүүхдүүд, морь сонирхогчид, хамтран ажилладаг холбогдох байгууллага, иргэдийн санал бодлыг сонсож хамтран ажиллах ”Уяачдын зөвлөгөөн”-ийг  нийслэл хотод болон 21 аймгийн төвүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Энэ удаагийн Уяачдын зөвлөгөөнөөр:

 

-Монголын үндэсний их өв соёл болсон морины соёлыг иж бүрнээр нь уламжлан авч хадгалах, хамгаалах асуудлууд.

-ММСУХ-ны бодлого үйл ажиллагаа.

-Хурдан морины уралдааны хөгжлийн төлөв байдал, ирээдүйн чиг хандлага.

-Уралдаанч хүүхдийн аюулгүй байдал, оролцоо, зохион байгуулалтын асуудлууд.

-Уралдаан зохион байгуулагчид буюу төв салбар холбоодын тэргүүлэгч гишүүд, морины уралдааныг зохион байгуулах комиссийн гишүүдийн хариуцлага, үйл ажиллагаа.

-Уяачдын ёс зүй, хариуцлага.

-Эрлийз-Монгол морьдын уралдааны асуудал.

-Хурдан морины уралдааны дүрэм, холбогдох эрх зүйн баримт бичгүүдэд өөрчлөлт оруулах  гэх мэт асуудлуудыг өргөнөөр хэлэлцүүлж, тэдний санал бодол , зөвлөмж шийдвэрийг холбооны цаашдын бодлого үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх зорилготой юм.

 

 ММСУХ-ны ажлын алба

ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын хурдан их насны албан ёсны цуваа Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Спорт, Уяачдын Холбооны түүхт 20 жил, Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 2 жил, Уяачдын баяр наадмын хурдан их насны уралдаанд газар газрын шандаст хурдан 203 их нас уралдсан юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан их насны морьд ирсэн байлаа.
МОРЬТОН МОНГОЛЧУУД ШАГНАЛЫН ХУРТАЙ БАЙНА. Хурдан морины гэрэл зурагчин Ч.Ганболд"Алтан гадас" одонгоор шагнууллаа.
МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ "ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГАНУУД" Монголын морин спорт, уяачдын холбооны Рейтингийн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/01 шийдвэрээр Монгол Улсын 2020 оны "Өндөр чансаатай азарганууд"-ыг тодрууллаа.