Мэдээ мэдээлэл

ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН АНХААРАЛД: ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ ҮҮ!!!

ММСУХ

ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН АНХААРАЛД: ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ ҮҮ!!!

Онцгой байдлын байгууллагаас хаврын хуурайшилттай энэ үед байгальд гарч болзошгүй ойн болон хээрийн түймрийн эрсдэл өндөр байгааг удаа дараа анхааруулж байна.

Үүнтэй холбогдуулан иргэд, олон нийтийг ил задгай гал гаргахгүй байх, галын аюулгүй байдлыг чанд сахихыг Онцгой байдлын ерөнхий газраас уриалж байна.

Гачуурт тосгоны Шар хоолой орчимд гарсан ойн түймрийн үед газар зүйн нөхцөл байдал хүндэрч, техник хэрэгсэл, автомашин хүрч очих боломжгүй болсон үед Баянзүрх дүүргийн Морин спорт, уяачдын холбооны гишүүд, 36 уяач мориор 10 уяач мотоцикл болон явганаар, биечлэн оролцож, Онцгой байдлын албан хаагчид гал унтраах иргэдэд морьд гаргаж өгч хамтран түймрийг унтраахаар ажиллаж байна.

Эх орныхоо төлөө чин сэтгэлээсээ зүтгэж, гал түймрийн эсрэг тэргүүн эгнээнд ажиллаж буй уяач залууст гүн талархал илэрхийлье.

Олон улсын морин уралдааны холбооны 53 дахь их хурал Франц улсын нийслэл Парис хотод боллоо. Монголын морин спорт, уяачдын холбооны төлөөлөгчид Олон улсын их хуралд Монгол улсаа төлөөлж оролцлоо.