Мэдээ мэдээлэл

Монголын Морин Спорт Уяачдын Холбоо уриалга гаргав.

Монгол орны ихэнх нутагт цас зуд нүүрлэж, зарим аймагт гамшгийн байдалтай байгаа энэ цаг үед Монголын Морин Спорт Уяачдын Холбооны гишүүд, нийт уяачиддаа болон хурдан морь сонирхогч та бүхэндээ хандан уриалга гаргаж байна.

Малын бэлчээр, өвс тэжээл хомсдож, боодол өвс, шуудай тэжээл нэн чухал байгаа энэ үед уяач та бүхнийг халуун сэтгэлээсээ  өглөгийн гараа сунгахыг уриалж байна.

Морь уядаггүй малчин хүн гэж үгүй. Адуун сүрэг бэлчдэггүй газар нутаг гэж үгүй билээ. Иймийн учир Хурдан морины босоо цагаан хиймориор Монгол наадмын тэнгэрийг цэлмүүлж, түмэн олноо цэнгүүлэн баярлуулдаг мянга мянган уяачдыг эгнээндээ нэгтгэсэн Монголын Морин Спорт Уяачдын Холбоо ХААН банкны Барс тооцооны төвд 5015158330 дугаарын дансыг нээж өвөлжилтын байдал хүндэрч, зудад нэрвэгдсэн малчин түмэндээ халуун сэтгэлээсээ тус дэмээ үзүүлэхийг нийт гишүүд, уяачид, салбар холбоод хамтран ажилладаг байгууллага хүмүүс, морь сонирхогчид, ард түмэндээ уриалж байна.

 

 Хурдан морины босоо цагаан хийморь та бүхнийг үргэлж ивээж, Монгол түмний заяа буян үргэлж өөдөө байх болтугай

 

 Хандивын данс № 5015158330  

 

 Монголын Морин Спорт Уяачдын Холбоо

 

  2010.01.17

МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ХАМГИЙН ХУРДАН ХҮЛЭГ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН БОЛЛОО. Монголын морин спорт, уяачдын холбооны түүхт 20 жил, Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоосны 2 жил, Монголын уяачдын баяр наадмын үеэр Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит 2015 оны Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдааныг албан ёсны хөтөлбөрт оруулж амжилттай зохион байгууллаа.
ММСУХ-ны Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаа хийжээ ММСУХ-ны Тэргүүлэгчдийн хуралдаан 2019 оны 04 сарын 15-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
ММСУХ Дэлхийн Үндэсний Спортын Холбоонд гишүүнээр элслээ Монголын Морин Спорт Уяачдын Холбоо гадаад харилцаагаа бэхжүүлэх, тэлэх бодлогыг баримталсаар ирсэн. Энэхүү бодлогын хүрээнд Азийн болон Дэлхийн морин уралдааны холбоонд гишүүнээр элсэж байсан бол өнөө жилээс Дэлхийн үндэсний спортын холбоонд харьяалагдахаар болжээ.