Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН 2024 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ 9 УЯАЧ

Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо

🇲🇳 МОНГОЛ УЛСЫН 2024 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ 9 УЯАЧДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА.

1. Улаанбаатар хотын ХУД-ийн харьяат МУТМУ Мягмарсүрэнгийн Алтан-Очир. Улсын наадмын 1 түрүү 4 айраг, Бүсийн наадмын 5 түрүү 5 айраг

2. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул МУТМУ Ононгийн Батбилэг. Улсын наадмын 4 айраг, Бүсийн наадмын 1 түрүү 9 айраг

3. Дундговь аймгийн Хулд сумын уугуул МУТМУ Баярсайханы Лхагва-Очир. Улсын наадмын 1 айраг, Бүсийн наадмын 2 түрүү 5 айраг

4. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул МУАУ Уртнасангийн Тамир. Улсын наадмын 2 айраг, Бүсийн наадмын 3 түрүү 9 айраг

5. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул МУАУ Галсангийн Болдбаатар. Бүсийн наадмын 2 түрүү 6 айраг

6. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул МУТМУ Түмэндэлгэрийн Ихбаяр. Улсын наадмын 1 түрүү 1 айраг, Бүсийн наадмын 2 түрүү 7 айраг

7. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Дагвасүрэнгийн Гомбосүрэн. Улсын наадмын 1 түрүү 1 айраг, Бүсийн наадмын 1 түрүү 5 айраг

8. Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул МУАУ Адуучийн Нямбаатар. Улсын наадмын 1 айраг, Бүсийн наадмын 2 түрүү 4 айраг.

9. Завхан аймгийн Улиастай сумын уугуул МУАУ Ганбатын Даваадалай. Улсын наадмын 1 айраг, Бүсийн наадмын 1 түрүү 6 айраг.

Дорнод аймгийн МСУХ-ны 15 жилийн ой боллоо. ММСУХ-ны салбар ууган гурван холбоодын нэг Дорнод аймгийн морин спорт уяачдын холбоо энэ жил 15 нас хүрч буй. Дорнодын уяачид 15 жилийн ойгоо энэ сарын 25-ны ням гарагт Чойбалсан хотноо боллоо. Ойн хүрээнд Чойбалсан суманд соёолон, их нас, азарга насны хурдан морьдын уралдаан болж, “Адуучин” нэвтрүүлэгт хийморилог уяачид нь оролцож шандасаа сорьсон юм.
Монгол улсын 2014 оны өндөр чансаатай 9 азарга Монгол улсын 2014 оны өндөр чансаатай 9 азарга