Мэдээ мэдээлэл

ММСУХ-НЫ 2024 ОНЫ АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮД

ММСУХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадорж 2024 оны шилдэг болсон бүх Уралдаанч хүүхдүүддээ ирэх 8 сард ХӨХ ХОТ-ЖИНИНЬ-ээр аялах эрхийн бичгээр шагналаа.

ММСУХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадорж 2024 оны шилдэг болсон бүх Уралдаанч хүүхдүүддээ ирэх 8 сард ХӨХ ХОТ-ЖИНИНЬ-ээр аялах эрхийн бичгээр шагналаа.

Тэнгэрлэг нүүдэлчдийн язгуур их өв, соёлыг бяцхан биедээ тээн хадгалж Цуут хурдан хүлэг морьдынхоо зоон дээр ассан гал мэт дүрэлзэн давхиж Монгол түмнийхээ “Хийморийн Сүлд” болсон Аймаг нийслэлийн 22 шилдэг уралдаанч хүүхдүүддээ Монгол улсын 2024 оны шилдэг уралдаанч хүүхэд одон тэмдэг, өргөмжлөл, шилдгийн тууз гардууллаа.

ММСУХ-НЫ 2024 ОНЫ АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮД

1. Архангай аймаг Өндөр-Улаан сумын ЕБС-ийн 4а ангийн сурагч Асралын Мянганбаяр

2. Баян-Өлгий аймаг Өлгий сумын ЕБС-ийн 1-р сургуулийн 8г ангийн сурагч Жанарбекийн Дирдубай

3. Баянхонгор аймаг Баянцагаан сумын Эрдмийн ундраа сургуулийн 5а ангийн сурагч Батхуягийн Бат-Очир

4. Булган аймаг Дашинчилэн сумын ЕБС-ийн 7а ангийн сурагч Шинэбаярын Бямбадэлгэр

5. Говь-Алтай аймаг Бигэр сумын ЕБС-ийн 4а ангийн сурагч Төрбатын Настогтох

6. Говьсүмбэр аймаг Сүмбэр сум, Төв Зуунмод хотын 4р сургуулийн 5а ангийн сурагч Содбилэгийн Хуншагай

7. Дархан-Уул аймаг Хонгор сумын ЕБС -ийн Түвшинтөгсийн Баяртүвшин

8. Дорнод аймаг Амгаланбаатарын Мөнхтөр

9 Дорноговь аймаг Сайншанд сумын ЕБС-ийн 6в ангийн сурагч Лхамдуламын Энхсоёмбо

10. Дундговь аймаг Сайнцагаан сумын Мандал ЕБС-ийн 3г ангийн сурагч Батмөнхийн Намчин

11. Завхан аймаг Тосонцэнгэл сумын 2р сургуулийн 5а ангийн сурагч Өнөржаргалын Уудамсайхан

12. Орхон аймаг Баян-Өндөр сумын 17-р сургуулийн 7в ангийн сурагч Цэнгэлийн Болд-Эрдэнэ

13. Өвөрхангай аймаг Тарагт сумын Алтангэрэлийн Балжинням

14. Өмнөговь аймаг Цогтцэций сумын ЕБС-ийн 6а ангийн сурагч Бат-Эрдэнийн Өсөхбаяр

15. Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын Баясгалангийн Пүрэвдаваа

16. Сэлэнгэ аймаг Сайхан сум Номгон тосгон ЕБС-ийн 3а Ганхуягийн Тэмүүжин

17. Төв аймаг Батсүмбэр сумын Баттогтохын Өсөхбаяр

18. Увс аймаг Өлгий өлгий сумын ЕБС-ийн 2б ангийн сурагч Сайнбилэгийн Содбилэг

19. Ховд аймаг Жаргалант сумын ЕБС-ийн 6б ангийн сурагч Болдбаатарын Алтансүх

20. Хөвсгөл аймаг Тариалан сумын ЕБС-ийн 7а ангийн сурагч Цэрэнбаярын Ивээлт

21. Хэнтий аймаг Хэрлэн сум, Баян-Овоо сумын ЕБС-ийн 7а ангийн сурагч Туяагийн Аюур

22. Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 156р сургуулийн 4б ангийн сурагч Солтанатын Жансерик

Эрдэнэт хотын 40 жилийн ой “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны хурдан эрлийз дунд насны албан ёсны цуваа 1.Төв аймгийн Баянцогт сумын уугуул Ц.Чинбатын Гарьд хээр үрээг уралдаанч хүү Эрхэмнамдагбаяр унаж түрүү магнайд хурдлууллаа
Монгол улсын үндэсний Их баяр наадам (Азарга) 2009 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам /Азарганы уралдааны фото/
Аймаг, Хот, Сумдын Морин, спорт уяачдын холбоонд Хурдан морины уралдаан зохион байгуулалт болон унаач хүүхдийн аюулгүй байдлын талаар зөвлөмж, чиглэл өгөх тухай