Мэдээ мэдээлэл

ММСУХ-НЫ 2024 ОНЫ ШИЛДЭГ АЙМГИЙН САЛБАР ХОЛБОО

“СЭЦЭН ХАНЫ ХҮЛЭГ” МСУХолбоо

ММСУХ-ны 2024 оны шилдэг аймгийн салбар холбоогоор Хэнтий аймгийн “СЭЦЭН ХАНЫ ХҮЛЭГ” МСУХолбоо шалгарлаа.

Тус холбоо нь 2022, 2023, 2024 онуудад дараалан шилдгээр шалгараад байна.

Үндэсний их баяр наадмын хурдан эрлийз дээд насны албан ёсны цуваа 1. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Дагвадоржийн Жамъяаны халиун азаргыг 12 настай Батбуянгийн Цэрэндаваа унаж түрүүлгэлээ
2014 Оны шилдэг салбар холбоо Дундговь аймгийн “ Нарны хүлэг ” МСУХолбооны сүлд дуу Дундговь аймгийн “Нарны хүлэг” МСУХолбоо нь 2014 оны эхэнд 22 –зорилтот ажил санаачлан тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцэн баталсан. Аймгийн Хавар , Зуны бүсийн уралдааныг 3- бүсэд хуваан зохион байгуулсан. Засгийн газрын тогтоолтой“Их мандлын-3” Төвийн бүсийн уралдааныг 2014 оны 07-сарын 25-27 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан. Дундговь аймгийн хэмжээгээр Аймаг ,Сумын МСУХ-нь 131- уралдаан амжилттай зохион байгуулж 90- жилийн ойгоо тэмдэглэсэн 7- суманд хурдан морь уралдах , замыг үзэж танилцан сум бүрт гарааны төхөөрөмж хийж өглөө.
"Монгол уяач-3000" уяачдын зөвлөлгөөн Сүхбаатар аймгийн баруун урт хотод зохион байгуулагдлаа "Монгол уяач-3000" уяачдын зөвлөлгөөний эхэнд Монгол улсын Шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдын мэндчилгээг уяачдад Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн уншиж танилцуулав.