Мэдээ мэдээлэл

МОБИКОМ КОРПОРАЦИ “ИХ ХУРД-IX” УРАЛДААН НААДМЫГ ДЭМЖИЖ ОРОЛЦОХОО ИЛЭРХИЙЛЛЭЭ.

ММСУХ

Мобиком корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч Ц.Батсайхан, Ажлын албаны дарга Б.Батбаатар нарыг 2021 оны 12 дугаар сарын 23-ний өдөр корпораци дээрээ  хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Мобиком корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада Монгол Улсын Засгийн газрын  шийдвэрээр гурван жил тутамд 1 удуу зохион байгуулдаг шигшмэл хурдан морьдыг шалгаруулах их хурд уралдаан, наадмыг өмнөх уламжлалын дагуу дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлж,  уралдаан наадмын шууд дамжуулалтыг 5G сүлжээ ашиглан, техник технологийн шинэ шийдлээр олон нийтэд хүргэж хамтран ажиллахаа давхар илэрхийллээ.

Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч Ц.Батсайхан холбооныхоо бодлого үйл ажиллагаа, 2022 онд зохион байгуулагдах шигшмэл хурдан морьдын “Их хурд-IX” уралдааныг Монгол туургатны морьтны өв соёлын наадам болгон өргөн дэлгэр зохион байгуулахаар холбоо төлөвлөн ажиллаж байгаа илэрхийлээд Монгол үндэсний их өв соёлын цөм Морьтны өв соёлыг дэмжиж байгаа Мобиком корпорацид Монголынхоо нийт уяачдын өмнөөс баярласанаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр хоёр тал дээрх хамтын ажиллагаагаа хэрэгжүүлэх зорилгоор хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо.

 

Монгол улсын Тод манлай, Манлай, Алдарт уяачид шинээр төрөн гарлаа. Олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улс , бүсийн наадмуудаас түрүү, айраг авсан уяачдад улсын цол хүртээлээ.
Ардын хувьсгалын 91 жилийн ой Үндэсний их баяр наадам азарга насны уралдаан Нар хур тэгширсэн монгол наадамд 234 хурдан азарга 22 км-т уралдалснаар
Монгол Улсын Тод Манлай, Манлай , Алдарт уяачид шинээр төрөн гарлаа Монголын Морин Спорт Уяачдын холбоо , Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХYII жарны гал бичин жилийн босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ. Уяачдын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордонд гардуулан өгөв.