Мэдээ мэдээлэл

ОРХОН АЙМГИЙН МСУХ-ОО УУЛЗАЛТАНД ОРОЛЦЛОО.

ММСУХ-оос 21 аймаг, нийслэлийн салбар холбоодын удирдлагуудтай нэгдсэн уулзалтын хуваарь гарган хурал зохион байгуулж байна.

Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос 21 аймаг, нийслэлийн салбар холбоодын тэргүүн, нарийн бичгийн дарга нартай уулзалт зохион байгуулж, мэдээлэл солилцон ажиллаж байна. Салбар холбоодын удирдлагуудтай уулзах  хуваарийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймгийн "Эрдэнэт хүлэг" МСУХ-ны тэргүүн Т.Батмөнх, нарийн бичгийн дарга Д.Баясгалан нар ирж хуралд оролцлоо. Энэхүү уулзалтаар Ажлын албаны дарга Б.Батбаатар "МОНГОЛ УЯАЧ" дэд төслийн хүрээнд уяачын цахим бүртгэл, уяачын малгай, малгайн тэмдэг, залаа, энгэрийн тэмдэгийн шинэчлэгдэн батлагдсан стандартын талаар танилцуулга мэдээллийг өглөө. Монголын Морин Спорт, Уяачдын Холбоонны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар, уулзалтад оролцсон аймгийн тэргүүн, нарийн бичгийн дарга нарт  "Монгол уяач" дэд төслийг эрчимжүүлж ажиллах, тайлан мэдээгээ тогтоосон хугацаанд батлагдсан маягтаар ирүүлж байхыг чиглэл болголоо.

 

Сайн хүлгийг туурайн чимээгээр таньсан нь Боржигон цэцэн вангийн нутагт морь сайн таньдаг Ганжуур гэдэг хүн байжээ.тэрээр нэг удаа гэртээ нэлээд халамцуухан сууж байтал нохой хуцаж морьтоны төвөргөөн сонсогдов гэнэ.Ганжуур хүүхдүүдээ дуудаж:
АНЭУ-ЫН ЭЛЧИН САЙД ММСУХ-НЫ ТӨЛӨӨЛӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА. АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД АБДУЛЛАХ АБДУЛРАХМАН АЛТЭННЕЙЖИ МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ УДИРДЛАГА, ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.
2010 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам (Даага) 2010 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам /Даага насны уралдааны фото/