Мэдээ мэдээлэл

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН МСУХ-ОО УУЛЗАЛТАНД ОРОЛЦЛОО.

ММСУХ-оос 21 аймаг, нийслэлийн салбар холбоодын удирдлагуудтай нэгдсэн уулзалтын хуваарь гарган хурал зохион байгуулж байна.

Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос 21 аймаг, нийслэлийн салбар холбоодын тэргүүн, нарийн бичгийн дарга нартай уулзалт зохион байгуулж, мэдээлэл солилцон ажиллаж байна. Салбар холбоодын удирдлагуудтай уулзах  хуваарийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн "Алтайн хүлэг" МСУХ-ны тэргүүн С.Магнайсүрэн,Дэд тэргүүн Д.Цогбаяр  нар ирж хуралд оролцлоо. Энэхүү уулзалтаар Ажлын албаны дарга Б.Батбаатар "МОНГОЛ УЯАЧ" дэд төслийн хүрээнд уяачын цахим бүртгэл, уяачын малгай, малгайн тэмдэг, залаа, энгэрийн тэмдэгийн шинэчлэгдэн батлагдсан стандартын талаар танилцуулга мэдээллийг өглөө. Монголын Морин Спорт, Уяачдын Холбоонны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар, уулзалтад оролцсон аймгийн тэргүүн, нарийн бичгийн дарга нарт  "Монгол уяач" дэд төслийг эрчимжүүлж ажиллах, тайлан мэдээгээ тогтоосон хугацаанд батлагдсан маягтаар ирүүлж байхыг чиглэл болголоо.

 

Монгол улсын 2014 оны өндөр чансаатай 9 Их нас 2014 оны өндөр чансаатай 9 их насны морьд
Монголын уяачид олон улсын морины “Hippologica-2009” үзэсгэлэнд амжилттай оролцоод ирлээ. Монголын уяачдын төлөөлөл ХБНГУ-ийн нийслэл Берлин хотноо 2009*12*10-13 ны өдрүүдэд болсон олон улсын морины “Hippologica-2009” үзэсгэлэнд амжилттай оролцоод ирлээ.
2020 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮД МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО 2020 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮДДЭЭ ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.