Мэдээ мэдээлэл

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН МСУХ АЙМАГ, СУМДЫН НААДМАА НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЛЭЭ

Дархан-Уул аймгийн Дархан-Ажнай МСУХ, Хонгор, Шарын гол, Орхон сумдын салбар холбоод, уяачид Үндэсний их баяо наадмаа нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлэх хүсэлтийг ММСУХ, МУ-н Засгийн газарт хандаж ирүүлсэн байна.

Монгол түмний их соёл, үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойдоо хурдан хурц, хүлэг морьдоо уяж сойн уралдуулахаар олон сар хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээ зарцуулан бэлдсэн уяачдын чин эрмэлзэл талаар болж байгаад туйлын харамсалтай байна.

Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын нөхцөл хүнд байгаач салбар холбоод, уяачид, малчид байдал амаргүй байгааг маш сайн ойлгож байгаа хэдий ч бид Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийг хүндэтгэн халдвар хамгаалалтын дэглэмээ чанд баримтлан наадмаа зохион байгуулах хүсэлтэй байна.

Иймд Монгол түмний тусгаар тогтнолын баталгаа үндэсний их баяр наадмаа хөдөө хот гэж алагчлалгүй аймаг орон нутагтаа цомхон өнгөрүүлэх талаар шийдвэр гаргаж өгнө үү

“Дүнжингарав-2010”-уралдааны ивээн тэтгэгчид Хурдан морины уралдааныг ивээн тэтгэж, монгол наадам, морины хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хувь хүн, аж ахуйн нэгж цөөнгүй...
Хангайн бүсийн хурдан морины уралдаан Архангай аймаг Хангайн бүсийн хурдан морины уралдаан Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг Тоглохын талд 2011 оны 7-р сарын 29,30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
ГОВИЙН ИХ УЯАЧ МААНЬ БУРХАНЫ ХҮЛЭГ УЯХААР ОДЛОО МУМУ ЖАМБАЛЫН СОДНОМ БУРХАНЫ ХҮЛГҮҮДИЙГ УЯХААР ТЭНГЭРИЙН ОРНЫГ ЗОРЬЛОО.