Мэдээ мэдээлэл

ТОМИЛОЛТ: ММСУХОЛБОО БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

ММСУХолбоо орон нутагт

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны 25 жилийн ойг тохиолдуулан орон нутгийн салбар холбоод, гишүүд уяачидтайгаа хийх нэгдсэн уулзалтыг улс орон даяар зохион байгуулж байна. Энэхүү ойн арга хэмжээн хүрээнд Монголын морин спорт, уяачдын холбоог төлөөлөн тэргүүлэгч Х.Нурлат салбар холбооны дэд тэргүүн н.Пернебек, нарийн бичгийн дарга н.Ерканатаар ахлуулсан баг 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Бая-Өлгий аймгийн сумдад томилолтоор ажиллаж байна.

Томилолтын баг 13 сумын 690 орчим уяачидтай нэгдсэн уулзалт зохион байгуулж, холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, 2473 уяачдыг цахим нэгдсэн бүртгэлд бүртгэлжүүлсэн талаар тайлан мэдээг төв холбоонд ирүүлээд байна.

Түүнчлэн ойн баярыг тохиолдуулан сум тус бүрээс нийлсэн 196 уяачдыг холбооны нэрэмжит одон, медаль, тэмдгүүдээр шагнаж, урамшуулан баяр хүргэсэн байна.  

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

Аварга зээрд "Морин хуурын чуулга" Хөгжмийг МУСГЗ Л.Балхжав Найруулгыг МУСТА Д.Түвшинсайхан Монгол Улсын Морин хуурын чуулга удирдаач МУСТА Д.Түвшинсайхан
Монголын улсын 2011 оны хамгийн Өндөр чансаатай 9-н азарга эрэмблэгдлээ “Дүнжингарав, Булганхангай” хаврын бүсийн уралдаанд түрүүлж, улсын наадмын эрлийз морьдын дээд насны уралдаанд аман хүзүүдсэн Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Хадбаасангийн Бат-Эрдэнийн Халтар азарга 12 оноогоор Монгол улсын 2011 оны өндөр чансаатай 9-н азарганы манлай азаргаар тодорлоо.