Мэдээ мэдээлэл

ТОМИЛОЛТ: ММСУХ-НЫ УДИРДЛАГУУД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

ММСУХолбоо орон нутагт

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны 25 жилийн ойг тохиолдуулан орон нутгийн салбар холбоод, гишүүд, уяачидтайгаа хийх нэгдсэн уулзалтыг улс орон даяар зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд ММСУХ-ны Ерөнхийлөгч Ц.Батсайхан, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар, Ажлын албаны дарга Б.Батбаатар нараар ахлуулсан томилолтын баг 2021 оны 05 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж, 12 сумын 400 орчим уяачидтай нэгдсэн уулзалт зохион байгуулж, холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, уяачдыг цахим нэгдсэн бүртгэлд бүртгэлжүүлэх ажлыг зохион байгууллаа.

Энэхүү уулзалтад УИХ-н гишүүн Б.Дэлгэрсайхан, Д.Энхтүвшин орон нутгийн удирдлагууд оролцож уяачдыг холбооны нэрэмжит шагнал, 25 жилийн ойн медаль, тэмдгүүдээр шагнаж, урамшуулан уяачидадаа баяр хүргэлээ.  

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

Монгол Уяачын Тангараг Уяач би: Уралдаанч хүүхдээ эрхэмлэн хайрлаж, хүлэг морио зөв сайн уяж, чин шударгаар уралдаанд оролцож, монгол эр хүний жудаг, нандин чанар, монгол уяач хүний ёс зүйг эрхэмлэн дээдэлж явахаа. Тангараглая.
“Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны хурдан эрлийз дээд насны албан ёсны цуваа 1.Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Намжилцэрэнгийн Даш-Өлзийн зээрд азаргыг уралдаанч хүү 10 настай Хишигжаргалын Содномдорж унаж түрүүлгэлээ