Мэдээ мэдээлэл

МОРЬТОН МОНГОЛЧУУД ШАГНАЛЫН ХУРТАЙ БАЙНА.

ММСУХ-ны тэргүүлэгч Н.Баянмөнх "Соёлын гавьяат зүтгэлтэн" боллоо.

ММСУХ-ны тэргүүлэгч, Талын монгол телевизийн захирал, яруу найрагч Нямбуугийн Баянмөнх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж Монгол Улсын "Соёлын гавьяат зүтгэлтэн" цол хүртэж цаг цагийн цуут хурдан хүлгүүдийн алтан тоосонд  Монголынхоо их уяан дээр нөхөрлөж яваа мянга мянган уяачид маань бүгд магнай тэнийн баярлаж байна.
Олон түмнийхээ дунд  алдар нь дуурссан Нямбуугийн Баянмөнх бол Монголынхоо хөгжил дэвшил мандал бадралын төлөө сэтгэл оюунаа зориулахын зэрэгцээ хурдан морины үйл хэргийн төлөө бүхий л амьдралаа хоёргүй сэтгэлээр зориулж яваа  юм.

Уяан дээр нь эрдэнэт хүлгүүд нь амгай тэнийтэл эвшээсэн монголын  айл бүхний гэгээн хийморь, түмэн олны тань их хайр хүндэтгэл  таныг болон танай удмынхныг өнө мөнхөд ивээж байхыг Монголынхоо мянга мянган уяачдынхаа хамтаар ерөөл өргөн баяр хүргэе.

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.БАТСАЙХАН
ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ХИШИГБААТАР

Францын Элчин сайд Ив Дэлүнэг “Эрдэнийн очир” одонгоор шагналаа. Сүүлийн жилүүдэд Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны гадаад харилцаа цоо шинэ шатанд гарсан билээ. Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл нар Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлүнэтэй ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.
“Сэцэнханы хурд-2016” зүүн бүсийн уралдааны хурдан азарганы албан ёсны цуваа 1.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Түдэндоржийн Болдбаатарын “Магнай”Халиун азаргыг уралдаанч хүү Б.Ганхүү унаж түрүү магнайд хурдлууллаа
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ХАМГИЙН ХУРДАН ХҮЛЭГ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН БОЛЛОО. Монголын морин спорт, уяачдын холбооны түүхт 20 жил, Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоосны 2 жил, Монголын уяачдын баяр наадмын үеэр Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит 2015 оны Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдааныг албан ёсны хөтөлбөрт оруулж амжилттай зохион байгууллаа.