Мэдээ мэдээлэл

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН САЛБАР ХОЛБОО ХЭРҮҮЛ МАРГААНГҮЙ НААДМЫГ ХҮСЧ СЭРВЭЭНИЙ ӨНДРӨӨР УРАЛДАХЫГ ДЭМЖЛЭЭ.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙ МСУХ

Говьсүмбэр аймгийн МСУХ болон орон нутгийн уяачдын зүгээс Монгол адуугаа генетикийн түвшинд ойрын хугацаанд бүрэн ялгах боломжгүй байгааг харгалзан гагцхүү хэрүүл маргаангүй наадахыг л чухалчилж Ардын хувьсгалын 100 жилийн ой болон бусад уралдаан наадмуудаараа уралдах хурдан морьдыг зөвхөн сэрвээний өндрөөр ялгаж уралдуулахаар саналаа УИХ болон дээд байгууллагадаа албан бичгээр уламжлаад байна. Орон нутгийн салбар холбоодоос хэрүүл, маргаангүй наадахаар гаргасан энэхүү саналыг ММСУХ хүлээн авч нэгтгэн Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах УИХ-ын Ажлын хэсэгт хүргүүлж хамтран ажиллахаар боллоо.

 

“Дүнжингарав-2016” хаврын төвийн бүсийн уралдааны хурдан азарганы албан ёсны цуваа Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Морин Спорт, Уяачдын холбооноос зохион байгуулдаг “Дүнжингарав-2016” Хаврын төвийн бүсийн хурдан азарганы уралдаанд газар газрын шандаст хурдан 256 азарга уралдсан юм. Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан азарганууд бүгд ирсэн байлаа.
2015 ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД 2015 ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД