Мэдээ мэдээлэл

ХОВД АЙМГИЙН САЛБАР ХОЛБОО ХЭРҮҮЛ МАРГААНГҮЙ НААДМЫГ ХҮСЧ СЭРВЭЭНИЙ ӨНДРӨӨР УРАЛДАХЫГ ДЭМЖЛЭЭ.

ХОВД АЙМГИЙН АЛТАЙН УНАГА МСУХ

       Ховд аймгийн МСУХ болон орон нутгийн уяачдын зүгээс Монгол адуугаа генетикийн түвшинд ойрын хугацаанд бүрэн ялгах боломжгүй байгааг харгалзан гагцхүү хэрүүл маргаангүй наадахыг л чухалчилж Ардын хувьсгалын 100 жилийн ой болон бусад уралдаан наадмуудаараа уралдах хурдан морьдыг зөвхөн сэрвээний өндрөөр ялгаж уралдуулахаар саналаа УИХ болон дээд байгууллагадаа албан бичгээр уламжлаад байна. Орон нутгийн салбар холбоодоос хэрүүл, маргаангүй наадахаар гаргасан энэхүү саналыг ММСУХ хүлээн авч нэгтгэн Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах УИХ-ын Ажлын хэсэгт хүргүүлж хамтран ажиллахаар боллоо.

 

Монгол улсын Шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд, ноён Гай Сержантыг ажлын өрөөндөө хүлээн авч уулзав Монгол улсын Шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд, Азийн морин уралдааны холбооны дэд ерөнхийлөгч, Олон улсын морины холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн ноён Гай Сержанттай уулзаж Ази болон Олон улсын морины бодлого, Монголын үндэсний хурдан морины бодлого үйл ажиллагаа, уяачдын талаар харилцан ярилцлаа.
2017 оны шилдэг аймаг, сумдын салбар холбоод Шилдэг салбар холбоогоор Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” морин спорт уяачдын салбар холбоо