Мэдээ мэдээлэл

ЗАВХАН АЙМГИЙН САЛБАР ХОЛБОО ХЭРҮҮЛ МАРГААНГҮЙ НААДМЫГ ХҮСЧ СЭРВЭЭНИЙ ӨНДРӨӨР УРАЛДАХЫГ ДЭМЖЛЭЭ.

ЗАВХАН АЙМГИЙН ОЧИРВААНЫ ХҮЛЭГ МСУХ

         Завхан аймгийн МСУХ болон орон нутгийн уяачдын зүгээс Монгол адуугаа генетикийн түвшинд ойрын хугацаанд бүрэн ялгах боломжгүй байгааг харгалзан гагцхүү хэрүүл маргаангүй наадахыг л чухалчилж Ардын хувьсгалын 100 жилийн ой болон бусад уралдаан наадмуудаараа уралдах хурдан морьдыг зөвхөн сэрвээний өндрөөр ялгаж уралдуулахаар саналаа УИХ болон дээд байгууллагадаа албан бичгээр уламжлаад байна. Орон нутгийн салбар холбоодоос хэрүүл, маргаангүй наадахаар гаргасан энэхүү саналыг ММСУХ хүлээн авч нэгтгэн Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах УИХ-ын Ажлын хэсэгт хүргүүлж хамтран ажиллахаар боллоо.

 

Уяачдын холбооны удирдах ажилтны III зөвлөлгөөн болов ММСУХ-ны удирдах ажилтны III зөвлөлгөөн өчигдөр Улаанбаатар зочид буудлын “Хөх асар" танхимд боллоо. Өглөөний 9 цагт эхэлсэн уг зөвлөлгөөнд 20 аймаг, Гачуурт дүүргийн “Гачууртын хурд”, Багануур дүүргийн “Багануур” дүүргийн уяачдын холбооны тэргүүн, нарийн бичгийн дарга нар хүрэлцэн ирж оролцов.
Алдарт шарга азарганы төл даага түрүү магнай боллоо Алдарт шарга азарганы төл даага түрүү магнай боллоо