Мэдээ мэдээлэл

МСНЭвлэлтэй санамж бичиг байгууллаа.

ММСУХолбоо Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

2020 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн морин цагт Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч Ц.Батсайхан, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны зорилго нь Монгол үндэсний их өв соёлын цөм болох Монгол морьтны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, үндэсний соёлын өв уламжлалыг залгамжлан хөгжүүлэх, түүний дотор хурдан морины уралдаан бол үндэсний уламжлалт спорт болох түүний ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, таниулах, Монголын морин спортыг хөгжүүлэх талаар хамтран ажиллахаар боллоо.

 

 

2015 оны Монголын хамгийн Өндөр чансаатай их насны морьд 2015 оны Монголын хамгийн Өндөр чансаатай их насны морьд
Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн Улаанбаатар рестораны их танхимд нижгэр болж өнгөрлөө.