Мэдээ мэдээлэл

ХОВД АЙМГИЙН МСУХ "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯНД НЭГДЛЭЭ

"МОРЬТНЫ ХИЙМОРЬ" аян

Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачилсан Коронавирусын эсрэг "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" аянд Ховд аймгийн "Алтайн унага" МСУХолбоо нэгдэж 5 сая төгрөг, 50 толгой хониор хандив өргөлөө. Сайн үйлсийн аянд нэгдэж оролцсон Ховд аймгийн "Алтайн унага" МСУХолбоо, нийт уяачид болон хурдан морины зүтгэлтнүүддээ морьтон түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой “Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын уралдаан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 91 дүгээр тогтоолд заасны дагуу уламжлалт “Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын уралдааныг 2 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд зохион байгууллаа.
“Говь шанх-V" Говийн бүсийн уралдааны хурдан их насны уралдааны албан ёсны дэлгэрэнгүй цуваа 1. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Бадамгаравын Бадраагийн “Төвгөр саарал” морийг уралдаанч хүү 13 настай Б.Алтантөгс унаж түрүүлгэлээ