Мэдээ мэдээлэл

“Дүнжингарав-2018” эрлийз дээд насны албан ёсны цуваа

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Монгол Улсын Тод Манлай уяач Намжилсүрэнгийн Даш-Өлзийн “Аргамаг” зээрд азаргийг 12 настай уралдаанч хүү Золжаргалын Мөнгөншагай түрүү магнайд хурдалжээ.

Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Аймгийн Алдарт Уяач  Гантөмөрийн Чинзоригийн зээрд азаргийг 14 настай Дашнямын Өлзийбат унаж аман хүзүүнд хурдалжээ

Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Түргэнтөрийн Ганболдын бор азаргыг 15 настай уралдаанч хүү Ч.Өнөрхүү унаж айргийн гуравт хурдаллаа

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач  Пүрэвийн Сэргэлэнгийн хээр азаргыг 12 настай Саруулцогтын Төгс-Эрдэнэ унаж айргийн дөрөвт хурдаллаа

Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн харьяат Бадамын Оргилын бор морийг уралдаанч хүү Чимэдмаагийн Энхдэмбэрэл унаж айргийн тавд хурдаллаа

“Арвагар хээрийн хурд 2016” хангайн бүсийн хаврын уралдааны хурдан азарганы уралдааны албан ёсны цуваа 1.Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Т.Баттөрийн шарга азаргыг С. Тэмүүлэн хүү унаж түрүү магнайд хурдлууллаа
2009 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам (Хязаалан) 2009 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам /Хязаалан насны уралдааны фото/