Мэдээ мэдээлэл

Айраг уух тэмцээнд Булган аймгийн Сайхан сумын харъяат А.Хишигжаргал 7 хул айраг ууж түрүүллээ

Айраг уух дуртай, хамгийн их уураг ууж чадна гэсэн 20 хүн уг тэмцээнд оролцсоноос  Булган аймгийн Сайхан сумын А.Хишигжаргал, Улаанбаатар хотын БЗД-ийн иргэн н.Даваасүрэн,  Улаанбаатар хотын ЧД-ийн иргэн н.Батмөнх нар эхний гурван байрт шалгарлаа.

“Айраг фестиваль” айрганд дуртай наадамчин олныхоо дунд “Хэн айраг сайн уух вэ” тэмцээнийг зохион байгууллаа. Айраг уух дуртай, хамгийн их уураг ууж чадна гэсэн 20 хүн уг тэмцээнд оролцсоноос  Булган аймгийн Сайхан сумын А.Хишигжаргал, Улаанбаатар хотын БЗД-ийн иргэн н.Даваасүрэн,  Улаанбаатар хотын ЧД-ийн иргэн н.Батмөнх нар эхний гурван байрт шалгарлаа. Айраг хамгийн сайн ууж шилдэгээр шалгарсан Булган аймгийн Сайхан сумын А.Хишигжаргал 7 хул аяга айраг ууж шилдгийн шилдгээр шалгарлаа.

Монгол наадам цогцолборын хамт олноос эдгээр шилдэгүүдэд батламж, дурсгалын зүйл, мөнгөн шагнал гардуулсан юм.

Төвийн бүсийн уралдааныг ЕTV, TV-9  шууд дамжуулж байна Засгийн газар 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн тогтоолоор Төвийн бүсийн хурдан морины уралдааныг Улаанбаатар хот, Хүй долоон худагт тавдугаар сарын 12-ний өдөр, Монголын уяачдын баяр,
Азийн морин уралдааны холбооны 35 дугаар чуулган зохион байгуулагдана Азийн морин уралдааны холбооны 35 дугаар чуулган 2014 оны 5 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд Хонконг улсад зохион байгуулагдах юм.