Мэдээ мэдээлэл

Их хурд-8, Монгол туургатны морьтны өв, соёлын наадмын өнөөдрийн хуваарь

"Их Хурд-8" уралдааны үеэр үндэсний их өв соёлыг бүхэлд нь цогцоор нь түгээн дэлгэрүүлж, уламжлуулан хөгжүүлэх зорилготой “Монгол туургатны морьтны өв, соёлын наадам" энэ үеэр болж байгаа юм.

Гурван жил тутам Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагддаг “Шигшмэл хурдан морьдын “Их Хурд-8” уралдаан энэ жил найм дахь удаагаа 2019 оны 07 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Хүйн долоо худагт зохион байгуулагдаж байна.  "Их Хурд-8" уралдааны үеэр үндэсний их өв соёлыг бүхэлд нь цогцоор нь түгээн дэлгэрүүлж, уламжлуулан хөгжүүлэх зорилготой “Монгол туургатны морьтны өв, соёлын наадам" энэ үеэр болж байгаа юм. 

 

 

Уралдааны хоёр дахь өдөр буюу 2019.07.21-ны өдөр

08:00-10:30 цагт Их насны морьдын уралдаан

10:30-12:30 цагт  “Айраг” фестиваль

12:30-14:00 цагт “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан

13:00-15:00 цагт Жороо морины уралдаан

13:00-16:00 цагт “Адуучин тэмцээн”

17:00-18:00 цагт Түрүүлж, айрагдсан морьдыг цоллох, ММСУХ-ны Алтан азарга, Мөнгөн гүү, Молор унага, Эрдэнийн очир зэрэг шагнал гардуулах ёслолын ажиллагаа

18:00-18:20 цагт хаалт болох юм.

"Их Хурд-8"  уралдааны үеэр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, уралдааны замд өөрчлөлт оруулан жалга, гуу гэтлэхээргүй болгосон байна. Мөн хуурайшилт ихтэй байгаа учир долоо хоногийн эхнээс услалт хийгдэж эхэлсэн.

Уралдааны үеэр  дэг журмыг сахиулахад 700 гаруй албан хаагч ажиллах юм байна. Бид уралдааны мэдээг шуурхай хүргэх болно.

 

ММСУХ-ноос 2019 онд зохион байгуулах уралдааны товыг албан ёсоор баталлаа Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны удирдлагууд саяхан болж өнгөрсөн ҮII их хурлаас гарсан шийдвэр, ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагаа болон 2019 онд зохион байгуулах хурдан морины уралдааны талаар мэдээлэл хийлээ.
Эмгэнэл МУАУяач Ц.Хүүхэнбаатар 2015 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүллээ...
2020 ОНЫ ШИЛДЭГ ГАЛ УЯА ААУ Давааноровын Ганбаатар тэргүүнтэй "Агт-Эрдэнэ хүлэг" гал уяа