Мэдээ мэдээлэл

Уралдаанч хүү Б.Энхбаяр нэг өрөө БАЙР-аар шагнууллаа

“Их хурд 8” азарганы уралдаанд Төв аймгийн Баян сумын уугуул, Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Нямжавын хурдан хээр азарга түрүүлж, түмэн олныг баясгалаа.

“Их хурд 8” азарганы уралдаанд Төв аймгийн Баян сумын уугуул, Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Нямжавын хурдан хээр азарга түрүүлж, түмэн олныг баясгалаа.

Энэ жил “Их хурд 8” уралдаан Монгол туургатны морьтны өв соёлын наадам нэртэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монголын Морин спорт уяачдын холбооноос түрүү морийг “Ланд 200” автомашинаар байлах бол уралдаанч  хүүхдийг нэг өрөө байраар урамшуулсан нь наадмын шинэ жишиг болж байгаа.

Дөнгөж сая   “Их Хурд-8” наадмын  Азарганы уралдаанд түрүүлсэн уяач болон уралдаанч хүүхдэд шагналыг сая дөнгөж гардуулан өглөө.
Тодруулбал, Төв аймгийн Баян сумын харъяат  уяач Баасансүрэнгийн Нямжавд Land-200, уралдаанч хүүхэд Б.Энхбаярт ММСУХ-оос нэг өрөө байр, 36 сая төгрөгөөр шагнасан юм. 
Хурдан морь унаач Б.Энхбаяр нь найман настай бөгөөд Төв аймгийн Баян сумын уугуул Баасансүрэнгийн Нямжавын хээр азаргыг унан хурдлуулсан. 

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7

    Уралдаанч  хүүхэд Б.Энхбаяр

  • 8
  • 9

    Төв аймгийн Баян сумын харъяат  уяач Баасансүрэнгийн Нямжав

  • 10
  • 11
  • 12
2014 онд , Улс , Бүсийн уралдаанд түрүүлж , айрагдсан хурдан морьдын амжилтыг эмхэтгэсэн ном хэвлэгдэн гарлаа Молор эрдэнээ дээдлэн шүтэж хүлэг мориорооо их түүх, сайн үйлсийг бүтээсээр ирсэн Монголчууд Хөхөгчин хонь жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.
Их насны морьдын уралдаанд 354 хурдан хүлэг тоосоо өргөлөө. Энэ уралдааны их насны морьдын уралдаанд 354хурдан хүлэг тоосоо өргөлөө.
Дүнжингаравын хурд-2009 Төвийн бүсийн Дүнжингаравын хурд-2009 Улаанбаатар хотын 370 жилийн ойн нэрэмжит уралдаан энэ оны 2 дугаар сарын 27-нд буюу шинийн 3-нд Төв аймагт боллоо.