Мэдээ мэдээлэл

Соёолонгийн түрүү, айргийн морьд тодорлоо

Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн хурдан морины уралдаан  Хүй долоон худагт үргэлжилж байна. Өглөө эрлийз дунд, өдөр их насны морьд уралдсан бөгөөд дөнгөж сая соёололоо н насны морьдын

Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн хурдан морины уралдаан  Хүй долоон худагт үргэлжилж байна. Өглөө эрлийз дунд, өдөр их насны морьд уралдсан бөгөөд дөнгөж сая соёолон насны морьдын айргийн тав тодорлоо. Айргийн тавд дараах уяачдын хурдан хүлгүүд хурдалжээ.

1. Төв аймгийн Баян сумын уяач Баасансүрэнгийн Нямжавын хээр түрүү магнайд

2. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, Аймгийн алдарт уяач Сэрээтэрийн Баярсайханы бор халиун аман хүзүүнд

3. Төв аймгийн Баян сумын уяач Баасансүрэнгийн Нямжавын халтар айргийн гуравт

4. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харъяат Монгол улсын тод манлай уяач Пэлжээн Одонбаатарын халтар айргийн дөрөвт 

5. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харъяат, Аймгийн алдарт уяач Төмөрхүрээгийн Төрмөнхийн сартай хонгор айргийн тавд тус тус хурдалж торгон жолоогоо өргүүллээ.

Дашрамд дуулгахад барианд айргийн дөрөвт орж ирсэн Хөвсгөл аймгийн Тариалан сумын харъяат, Аймгийн алдарт уяач Дамдинсүрэнгийн Ариуннарангийн хүрэн халзан соёолон нь айргийн дөрөвт орсон. Улмаар айргийн тавд хурдалсан морьдыг дахин  хэмжиж шүдлэхэд хязаалан байсан тул хасагдаж, тав болон зургаад хурдалсан морьд нэг байр урагшилж, айргийн таван морь тодорлоо. 

Соёолон насны уралдаанд 117 соёолонг бүртгэгдсэнээс сэрвээний өндрөөр 7, шүдлэгээр 2, өөрсдийн саналаар 9 морь үлдэж, нийт 99  хүлэг гарааны зурхай рүү 14 км-ийн зайд уралдсан юм.

Уралдаанч хүүхэд, удамт хурдан хүлгүүд мэнд сайхан уралдлаа.

 

Монгол улсын Тод манлай, Манлай, Алдарт уяачид шинээр төрөн гарлаа. Монголын уламжлалт төрт ёсны эрийн гурван наадмын нэг хурдан морины уралдаанд уяж сойсон хурдан хүлэг морьдоо түрүүлгэж, айрагдуулсан уяачид Монгол улсын Тод манлай, Манлай, Алдарт уяачийн цолны болзолыг биелүүлжээ.
“Алтайн хурд-2016”баруун бүсийн уралдааны хурдан азарганы уралдааны албан ёсны цуваа 1.Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Ганбаатарын Ариунболдын хээр азаргыг 8 настай уралдаанч хүү н.Эрдэнэбат унаж түрүү магнайд хурдлууллаа 2.Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Ганбаатарын Ариунболдын халиун азаргыг 10 настай уралдаанч хүү Ц.Дагвадорж унаж аман хүзүүнд хурдлууллаа
МОНГОЛ УЛСЫН 2016 ОН ХАМГИЙН ӨНДӨР ЧАНСААТАЙ ЭРЛИЙЗ ДЭЭД НАСНЫ ХҮЛГҮҮД МОНГОЛ УЛСЫН 2016 ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ЧАНСААТАЙ ЭРЛИЙЗ ДЭЭД НАСНЫ ХҮЛГҮҮД