Мэдээ мэдээлэл

Соёолонгийн сэрвээний өндрийг хэмжиж гаргаж байна  

Соёолонгийн сэрвээний өндрийг хэмжиж гаргаж байна  

Монголын морин спорт, уяачдын холбооноос төвийн бүсийн хурдан морины уралдааныг өнөөдөр Хүйн долоон худагт тус холбооны үүсгэн байгуулагч, санаачлагчдын нэг Г.Пунцагбалжир агсны нэрэмжит болгон зохион байгуулж байгаа билээ.

Монголын морин спорт, уяачдын холбооны VII-р Их хурлын шийдвэрээр хурдан морины уралдааныг сэрвээний өндрийг хэмжиж уралдахаар тогтсон бөгөөд яг одоо бүртгүүлсэн соёолон морьдыг сэрвээний өндрийг хэмжин гаргаж байгааг ETV телевизийн хамт олон орон даяар шууд дамжуулан үзүүлж байгааг хүргэж байна. Бид тун удахгүй соёолон насны морьдын уралдааны тухай мэдээллийг цаг тухай бүрт нь хүргэнэ.

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны хүндэтгэлийн Морин сүлдэт хуурыг заллаа. Азийн морин уралдааны холбооны гишүүн, Монголын Үндэсний Олимпийн хорооны гишүүн ММСУХ-ны 2011 оны шинэ жилийн цэнгүүн дээрээ Монголын Морин Спорт Уяачдын Холбооны хүндэтгэлийн Морин сүлдэт хуурыг залсан юм.
Амгалан төрийн ажнай шарга азарганы төл ирээдүйн түмэн эхээр тодорлоо “Ирээдүйн түмэн эх” хурдан дааганы уралдаан дөрөв дахь жилдээ амжилттай зохиогдож өнгөрлөө.
Дүнжингарав 2010 хаврын төвийн бүсийн уралдаан “Дүнжингарав-2010” Хаврын бүсийн хурдан морины уралдааны байр эзэлсэн жагсаалт