Мэдээ мэдээлэл

Амгалан төрийн ажнай шарга азарганы төл ирээдүйн түмэн эхээр тодорлоо

“Ирээдүйн түмэн эх” хурдан дааганы уралдаан дөрөв дахь жилдээ амжилттай зохиогдож өнгөрлөө.

2007 оноос эхлэн Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул МУМУяач Г.Алтангэрэлийнн санаачлагаар зохиогдож эхэлсэн Монголын хурдан морины түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай буюу түрүү даага Land Criuser маркийн авто машины бай шагналыг хүртдэг “Ирээдүйн түмэн эх” хурдан дааганы уралдаан дөрөв дахь жилдээ амжилттай зохиогдож өнгөрлөө.

Өнөө жилийн “Ирээдүйн түмэн эх 2010” уралдааныг Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул МУАУяач Э.Ганбат  зохион байгуулж явуулсан бөгөөд уралдаанд нийт 49 хурдан даага тоосоо өргөснөөс:

1.    Ховд аймгийн Буянт сумын уугуул, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдын хурлын тэргүүлэгч Э.Тамирын охин зээрд  даага түрүүлэн ирж тод магнай торгон жолоо өргүүлж уясан эзэн унасан хүүхэд хурсан олноо баясгаж эзэндээ Land Criuser 200 авто машины түлхүүрийг зургаан ширхэг эрднийн чулуун шигтгээстэй цэвэр алтаар бүрсэн шилжин явах цомын хамтаар гардууллаа. Э.Тамирын зээрд даагийг Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын уугуул МУТМУяач Э.Эрдэнэчулуун уяж хурдлуулсан бөгөөд зээрд дааганы эцэг нь Монгол төрийнхөө их баяр наадамд зургаан удаа түрүүлээд байгаа “Амгалан төрийн ажнай шарга” азарга юм байна. Э.Тамир уяач өнгөрсөн жил АХ-ын 88 жилийн ой Үндэсний их баяр наадамд “Ардчилал хүрэн” даагаа түрүүлгэж байсан бол өнөө жилийн “Ирээдүйн түмэн эх 2010” дааганы уралдаанд хурдан зээрд  даагаа ийнхүү түрүүлгэлээ.

2.    Ховд аймгийн Дуут сумын уугуул, "Хүрхрээ тур" ХХК-ны захирал Б.Даваанямын охин зээрд даага аман хүзүүнд хурдаллаа. Зээрд дааганы уяа сойлгийг Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул НАУяач А.Батсүх уяач тааруулжээ.

3.    Нийслэлийн Налайх дүүргийн харъяат МУАУяач, алдарт “Гоё халиун” морины эзэн Т.Энхтайваны охин бор даага айргийн гуравт хурдаллаа.

4.    Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул МУТМУяач Д.Ононгийн дүү МУАУяач Сугарын хээр даага айргийн дөрөвт хурдаллаа. Сугар уяачын энэхүү хээр даага нь айргийн таван дааганы ганц эр даага нь байлаа. МУТМУяач Д.Ононгийн хувьд анхны “Ирээдүйн түмэн эх 2007” уралдаанд хурдан бор даагаа, өнгөрсөн жил “Ирээдүйн түмэн эх 2009”уралдаанд хурдан хээр даагаа тус тус түрүүлгэж байсан бол өнөө жилийн уралдаанд түүний дүү МУАУяач Сугарын хээр даага ийнхүү айрагдаж удам дагасан уяачдын их эрдмыг харууллаа.

5.    Энэ уралдааны ивээн тэтгэгч Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул “Алтай констракшн”-ын захирал Х.Бат-Эрдэнийн охин халтар даага айргийн тавд хурдаллаа. Халтар дааганы уяа сойлгийг МУАУяач Дугараа хэмээх Б.Бат-Өлзий тааруулжээ.

Ийнхүү “Ирээдүйн түмэн эх 2010” хурдан дааганы уралдаан өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэхүү уралдааныг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн ивээн тэтгэгч байгууллагууд болох Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Т.Галбадрах захиралтай “Уулс Трейд” ХХК, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Х.Бат-Эрдэнэ захиралтай “Алтай констракшн”, Р.Эрхэмсайхан захиралтай “РЭС” ХХК, Монгол Жоки Клүб зэргийг энд дурьдах нь зүйтэй болов уу. Мөн Монголын хурдан морины түүхэн дэх ах дүү хоёр манлай буюу Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Макс группын ерөнхийлөгч МУТМУяач Д.Ганбаатар, МУМУяач Д.Цэрэнжигмэд нар унаач хүүхдүүдэд гарын бэлэг гардуулсан юм.

Айргийн таван дааганы ганцхан даага нь эр даага байсан бөгөөд нөгөө дөрвөн даага нь охин даага байлаа. Мөн хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн “Нийслэлийн тэргүүн магнай хүлэг” шалгаруулах дааганы уралдаанд түрүүлсэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, УИХ-ын гишүүн Р.Будын хээр даага зургаад хурдаллаа.

 

УЯАЧДЫН МАЛГАЙН ЗАЛААНЫ СТАНДАРТЫГ БАТАЛЛАА ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2010 оны хоёрдугаар хуралдаанаар “Уяачдын малгайн залааны стандарт”-ыг баталлаа.
УДИРДАХ АЖИЛТНЫ АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН ММСУХ –ны “Удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн”-ийг тавдугаар сарын 16-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНИЙЛӨГЧ УЯАЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГОЛОО Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаа буулгаж уяачдад МУТМУ, МУМУ, МУАУ-ын цол олголоо.