Мэдээ мэдээлэл

Төвийн бүсийн уралдааны соёолонд  117 хүлэг бүртгэгджээ

Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн хурдан морины уралдаан  Хүй долоон худагт үргэлжилж байна. Өглөө эрлийз дунд,

Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн хурдан морины уралдаан  Хүй долоон худагт үргэлжилж байна. Өглөө эрлийз дунд, өдөр их насны морьд уралдсан бөгөөд одоо соёолон насны уралдаанаар үргэлжилэх гэж байна.

Одоогийн байдлаар соёолон насны уралдаанд 117 хүлэг бүртгэгдээд байгаа бөгөөд 14 км-ийн зайд уралдах юм.

“Алтан морь” шагналын эзнээр НМСУХолбооны Тэргүүн М.Мөнхбаясгалан тодорлоо Монголын хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, бие сэтгэл, хөрөнгө хүчээ зориулан, ММСУХ-ны бодлого үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаж, Монголын үндэсний их өв соёл хурдан морины уралдааны түүхэнд гарамгай гавьяа байгуулсан хурдан морины зүтгэлтэнд жилд нэг удаа олгодог Азийн Морин Уралдааны холбооны дээд шагнал “Алтан морь” шагналыг ММСУХ-ноос санаачилан бий болгосон билээ. “Алтан морь” шагнал нь тухайн жилдээ хурдан морины үйлсэд онцгой амжилт гаргасан байгууллага, иргэнд олгогдож байх юм.