Мэдээ мэдээлэл

Их насны түрүү, айргийн морьд тодорлоо

Их насны түрүү, айргийн морьд тодорлоо

Монголын морин спорт, уяачдын холбооноос зохион байгуулж буй Төвийн бүсийн хурдан морины уралдааныг тус холбооны үүсгэн байгуулагч, санаачлагдын нэг Г.Пунцагбалжир агсны нэрэмжит болгосон билээ. Өнөөдөр болж буй уралдааны  их насны морьдын айргийн таван морь тодорлоо.

Их насны морьдын уралдаанд 117 хүлэг бүртгэгдсэнээс сэрвээний өндрөөр 15 морь хасагдаж, өөрсдийн саналаар 5 морь үлдэж, 97 хүлэг гарааны зурхайгаас хөдөлсөн бөгөөд айргийн тавд дараах уяачдын хурдан хүлгүүд хурдалжээ.

  1. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Нийслэлийн алдарт уяач Одгэрэлийн Рэнцэнжүгдэрийн төгс бор түрүү магнай
  2. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Монгол Улсын Тод манлай уяач Т.Галбадрахын бор морь аман хүзүү
  3. Төв аймгийн Дэлгэрхаан сумын уяач Шаравын Мөнгөншагайн зээрд халзан айргийн гуравт
  4. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Аймгийн алдарт уяач Т.Ууганбаярын халтар айргийн дөрөвт
  5. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Занабазарын Батбаярын хээр айргийн тавд тус тус хурдалж торгон жолоо өргөлөө.

Их насны морьд 18 км-ийн зайд уралдсан бөгөөд уралдаанч хүүхэд, удамт хурдан хүлгүүд мэнд сайхан уралдлаа.

“ДЭЛХИЙН АВАРГА”-ЫН БАЯРТ ММСУХ-НЫ УДИРДЛАГУУД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ Морьтон монголчуудын эв санаа, хүсэл зорилгын нэгдэл болсон ММСУХ-ны 20 жилийн ойтой давхцан нэгэн түүхэн үйл явдал болсон нь монгол уяачийн шинжин таньж, уяж сойсон хүлэг дэлхийн хэмжээний уралдаанд түрүүлсэн явдал байлаа. Энэхүү гайхамшигт үйл явдал нь 2015 оны 10 сарын 31-нд АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хотноо болсон юм.
“Дүнжингарав” уралдааныг зохион байгуулах комиссын даргаар ММСУХ-ны тэргүүлэгч гишүүн Ч.Ганзориг Энэ жилийн “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулах комиссын даргаар ММСУХ-ны тэргүүлэгч гишүүн “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг ажилласан бөгөөд ММСУХ-ны салбар Орхон аймгийн уяачдын “Эрдэнэт хүлэг” холбоо хамтран ажиллажээ.
ММСУХ-ны салбар Хөвсгөл аймгийн "Дэлтэй цэнхэр"МСУХ-ны хурал боллоо. "Дэлтэй цэнхэр"МСУХ-ны тэргүүнээр МУАУ Г.Батболд сонгогдлоо.