Мэдээ мэдээлэл

Төвийн бүсийн уралдааныг ЕTV, TV-9  шууд дамжуулж байна

Засгийн газар 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн тогтоолоор Төвийн бүсийн хурдан морины уралдааныг Улаанбаатар хот, Хүй долоон худагт тавдугаар сарын 12-ний өдөр, Монголын уяачдын баяр,

 

Засгийн газар 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн тогтоолоор Төвийн бүсийн хурдан морины уралдааныг Улаанбаатар хот, Хүй долоон худагт тавдугаар сарын 12-ний өдөр, Монголын уяачдын баяр, шигшмэл хурдан морьдын “Их хурд-VIII” уралдааныг Улаанбаатар хот, Хүй долоон худагт долдугаар сарын 20, 21-ний өдөр, зуны төвийн бүсийн хурдан морьны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн хурдан морины уралдааны уралдааныг Хөвсгөл аймагт, Баруун бүсийн хурдан морины уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн хурдан морины уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн хурдан морины уралдааныг Өмнөговь аймагт, Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 380 жилийн ойн зуны бүсийн уралдааныг долдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд тус тус зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэ дагуу Монголын морин спорт, уяачдын холбоо төвийн бүсийн хурдан морины уралдааныг энэ холбоог үүсгэн байгуулагч, санаачлагдын нэг Г.Пунцагбалжир агсны нэрэмжит болгон өнөөдөр эхлүүлж байна. Уралдааныг Тв-9, Етв телевиз шууд дамжуулж байна.

Бид уралдааны фото сурвалжлага болон шуурхай мэдээг цаг алдалгүй хүргэх болно.

“Дүнжингарав-2010”-т 20 аймгаас хурдан хүлэг морьд иржээ 2010 оны 3 дугаар сарын 6-ны 20 цагийн байдлаар 220 азарга, 250 их насны морь, 175 соёолон, бүгд 645 морь бүртгэгдээд байна.