Мэдээ мэдээлэл

Төвийн бүсийн уралдаан эрлийз дунд насаар эхэлнэ

Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн хурдан морины хаврын уралдаан  Хүй долоон худагт эхлэх гэж байна.

Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн хурдан морины  уралдаан  Хүй долоон худагт эхлэх гэж байна.

Энэ удаагийн төвийн бүсийн уралдаан Засгийн газрын тогтоолын дагуу зохион байгуулагдаж байгаа бөгөөд их насны морьд 18, соёолон, эрлийз дунд ангиллын хурдан хүлгүүд 14 км-ийн зайнд уралдах юм.

Яг одоо эрлийз дунд нас уралдах гэж байна. Энэ насанд уралдахаар бүртгүүлсэн 59 хүлэг байна. Бид гарааны зурхайгаас хичнээн хүлэг хөдлөх болон барианд орсон фото сурвалжлагыг хүргэх болно.
 

“Их хурд-8” уралдаанаар морьтны соёлыг гайхуулна Монголын Морин Спорт уяачдын холбоо гурван жил тутам зохион байгуулдаг Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах "Их хурд-8" уралдаанаа 2019 оны 07 дугаар сарын 20, 21-нд Хүйн долоон худагт зохион байгуулахаар тэргүүлэгчдийн хурлаараа шийдвэрлэсэн байна.
Хангайн бүсийн хурд-2009 уралдаанд 400 гаруй их нас тоосоо өргөлөө ММСУ-ын холбооны санал санаачлагын дагуу засгийн газрын шийдвэрээр улсын их баяр наадмын дараагаар болдог баруун, зүүн, төвийн бүсийн хурдан морьдийн уралдааныг өнөө жил Завхан, Баянхонгор, Дорнод аймагт тус тус зохион байгуулахаар болсон билээ.