Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны “МОНГОЛ-УЯАЧ” шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна

Аймаг, сумдын салбар холбоод, Гал уяаныхан шинэ жилд оролцох мэдүүлгээ 12-р сарын 15-ны дотор ММСУХ-ны ажлын албанд өгнө үү.

Дөмөг сайн морьдынхоо хатан туураар 
Дөрвөн их далайг цалгиулж, таван уудам тивийг доргиож 
Тугийн зэв шиг шулуун зоригоороо 
Тусгаар тогтнол, түүх соёлоо 
Туурайн хүлгийнхээ зоон дээр тунхагласан 
Эзэн богд Чингис хааныхаа гал голомтыг
Энэ цагт мандаан бадрааж яваа 
Эрдэм төгс уяачид, унаач хүүхдүүд, хурдан морины зүтгэлтнүүд та бүхний шинэ жилийн цэнгүүн 2014 оны 12-р сарын 21-ны 18 цагт Хан-Уул дүүрэг 15-р хороо  SS-клуб–ын B Ресторанд  болно.

Хадаг жудаг хоёртоо 
Хамаг Монголынхоо шүтээн морин эрдэнээ дээдэлсэн
Өвөг дээдсийнхээ үлдээсэн өв их эрдэнэ 
Хурдан морь уях соёлоо 
Өнө хойчдоо хүргэх эрхэм тангарагтай 
эрхэм уяачид та бүхнийг  ММСУХ-ны  уяачдын шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна. 
Аймаг, сумдын салбар холбоод, Гал уяаныхан шинэ жилд оролцох мэдүүлгээ 12-р сарын 15-ны дотор ММСУХ-ны ажлын албанд өгнө үү.
                                                                     

 Харилцах утас: 8807-3024 , 7016-1618

“ШАРГА АЗАРГАНДАА БИ НЭГ Ч УДАА ТАШУУР ХҮРГЭЖ ҮЗЭЭГҮЙ” Ц.ЛХАГВАСҮРЭН: Хурдан морио хэрхэн яаж давхиулах вэ? Айраг, түрүүнд хүргэж ,асрын өмнө цоллуулах , ард хоцроож тоосонд булуулах ... Тэр бүхэн хурдан морины хүүхдээс ихээхэн хамаарна.
ММСУХ-ны салбар Хөвсгөл аймгийн "Дэлтэй цэнхэр"МСУХ-ны хурал боллоо. "Дэлтэй цэнхэр"МСУХ-ны тэргүүнээр МУАУ Г.Батболд сонгогдлоо.