Мэдээ мэдээлэл

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг, Төвийн бүсийн хурд-2015 уралдааны эрлийз дээд нас

1.Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, Б.Батбаатарын өсгий цагаан харыг уралдаанч хүү Т.Отгонжаргал унаж түрүүлгэлээ

2.Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Д.Жамъяаны халиуныг уралдаанч Б.Цэрэндаваа унаж аман хүзүүнд хурдлууллаа

3.Төв аймгийн Зуунмод сумын уугуул,  Д.Алтанхуягийн хонгорыг  уралдаанч хүү Н.Амарбаясгалан унаж айргийн гуравт хурдлууллаа

4.Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул,Монгол Улсын Алдарт Уяач С.Лувсанбалдангийн халтарыг уралдаанч хүү Т.Сүх-Очир унаж айргийн дөрөвт хурдлууллаа

5.Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул,  Ч.Бүрэгдээгийн борыг уралдаанч хүү Г.Лхасүрэн унаж айргийн тавд хурдлууллаа

ММСУХ-ны Ерөнхийлөгч, МУТМУ Ц.Батсайханы унага тамгалах ёслолын арга хэмжээ боллоо Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгч, Монгол улсын тод манлай уяач Цогтын БАТСАЙХАНЫ унага тамгалах ёслолын арга хэмжээ өргөн дэлгэр зохион байгуулагдлаа.
УЯАЧ БҮХЭНД “ИХ ХУРДЫН ХИШИГ”-БЭЛЭГ ГАРДУУЛЛАА Энэ жилийн “Их хурд” уралдаанд морио сойж ирсэн уяач бүхэн “Их хурдын хишиг” бэлэг гардаж авлаа.
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны уралдааны бичлэг Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны уралдаанд газар газрын шандаст 233 хүлэг бүртгүүлснээс 91 нь гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс: