Мэдээ мэдээлэл

“Морьтон Монгол залуус” төслийн баг унаагаа юүллээ.

ММСУХ-ноос “Морьтон Монгол ” төслийн залуусын ,дайран өнгөрөх аймаг , сумдын салбар холбооддоо бүхийл талын тусалцааг үзүүлж ажиллахыг ,үүрэг болгосон юм.

Монгол адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ уламжлан үлдээх явдлыг хөхүүлэн дэмжих нь Монголын морин спорт, уяачдын холбоо бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл юм.    

Эх орноо нар зөв тойрон 8538 км  замыг морьтой аялж,  Монгол уламжлал, зан заншил, нүүдэлчдийн ахуй амьдрал, өв соёл, Монгол адууны тэсвэр тэвчээрийг харуулах зорилготой “Морьтон Монгол залуус“ төслийг Монголын Морин Спорт Уяачдын холбоо, аймаг, сумдын салбар холбоод дэмжин, хамтран ажиллаж байгаа билээ

Төслийн багийг манай аймгийн салбар холбоод, жирийн гишүүд халуун дотноор хүлээн авч, дэмжиж байсан ба Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирэхэд Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчид, Нийслэлийн морин спорт, уяачдын холбоо, Сэлэнгэ аймгийн “Буган халиун ажнай” салбар холбоодын удирдлага төлөөлөл хүлээн авч 7 морь бэлгэнд өгч, эмчийн үзлэгт хамруулан, эд материалын болон сэтгэл санааны тусламжийг үзүүлсэн юм.

Төслийн багийн аялал Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээр үргэлжилж байгаа энэ үед Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачилан дахин 4 мориор унааг юүлж алтан шар замыг ерөөлөө.

 

ММСУХ 21 аймаг, нийслэл хотод уяачдын зөвлөгөөн зохион байгуулна. ММСУХ нийслэл дүүрэг болон хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг уяачид, хурдан морины зүтгэлтнүүд, уралдаанч хүүхдүүд, хамтран ажилладаг байгууллага, иргэд, морь сонирхогчдын санал бодлыг сонсож тэдгээрийн дуу хоолой, санал зөвлөмжийг олон нийтэд хүргэх, холбооны бодлого үйл ажиллагаанд тусгаж ажиллах зорилгоор 2012 оноос эхлэн “Монгол уяач 3000” уяачдын Улсын зөвлөгөөнийг улс орон даяар зохион байгуулж байсан уламжлалтай.
“ДЭЛХИЙН АВАРГА”-ЫН БАЯРТ ММСУХ-НЫ УДИРДЛАГУУД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ Морьтон монголчуудын эв санаа, хүсэл зорилгын нэгдэл болсон ММСУХ-ны 20 жилийн ойтой давхцан нэгэн түүхэн үйл явдал болсон нь монгол уяачийн шинжин таньж, уяж сойсон хүлэг дэлхийн хэмжээний уралдаанд түрүүлсэн явдал байлаа. Энэхүү гайхамшигт үйл явдал нь 2015 оны 10 сарын 31-нд АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хотноо болсон юм.
“Сэцэнханы хурд-2016” зүүн бүсийн уралдааны хурдан эрлийз дунд насны албан ёсны цуваа 1.Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Гансүхийн Хадбаатарын бор халзан үрээг уралдаанч хүү Э.Буянтогтох унаж түрүү магнайд хурдлууллаа