Мэдээ мэдээлэл

Үндэсний их баяр наадмын хурдан эрлийз дээд насны албан ёсны цуваа

1. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Дагвадоржийн Жамъяаны халиун азаргыг 12 настай Батбуянгийн Цэрэндаваа унаж түрүүлгэлээ

2. Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, Лувсандагвын Эрдэнэбаатарын хул азаргыг 11 настай Бадамцэрэнгийн Бадрахжавхлан хүү унаж аман хүзүүнд хурдлууллаа

3.Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Монгол Улсын Алдарт Уяач Сундуйн Лувсанбалдангийн халтар азаргыг 15 настай Төмөрчөдөрийн Сүх-Очир хүү унаж айргийн гуравт хурдлууллаа

4.Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын Манлай Уяач Намжилсүрэнгийн Даш-Өлзийгийн хонгор азаргыг 10 настай Хишигжаргалын Содномдорж хүү унаж айргийн дөрөвт хурдлууллаа

5.Төв аймгийн Борнуур сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Баярмагнайн Ганбатын хар азаргыг 9 настай Доржийн Анхбаяр хүү унаж айргийн тавд хурдлууллаа

6. Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул, Монгол улсын Алдарт Уяач Анандын Ариунсайханы “Хөөрхөн” зээрд азаргыг 12 настай Дашцэрэнгийн Мартбаяр хүү унаж хурдлуулжээ
7.  117 дугаартай хонгор /бүртгэлгүй/
8. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын Манлай Уяач Намжилсүрэнгийн Даш-Өлзийгийн зээрд азаргыг 9 настай Ёндонжунайгийн Билгүүнтөгс хүү унаж хурдлуулжээ
9. Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Сумъяасүрэнгийн Ганхуягийн буурал азаргыг 10 настай Батсайханы Рагчаа унаж хурдлуулжээ
10. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, Монгол улсын Тод манлай уяач Чимэддоржийн Ганзоригийн хүрэн халзан азаргыг 10 настай Мөнхболдын Сэдэнбат хүү унаж хурдлуулжээ

“Дэлхийн морьтон” сэтгүүлийн эрхлэгч А.Лхагва “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдлаа. Монгол түмний уламжлалт сар шинийн баярын босгон дээр Монголын Морин Спорт Уяачдын Холбооны “Дэлхийн морьтон” сэтгүүлийн эрхлэгч Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Аюурбуньяагийн Лхагвагийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан байна.
Агуу шарга азарганд цол, уяач эзэнд нь алтан гэрэгэ гардууллаа Монгол Улсын Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны уяж хурдлуулдаг, Б.Наранхүүгийн хурдан хурдан шарга азарганд ММСУХ-ний тэргүүлэгчдийн хурлын 2010 оны нэгдүгээр сарын 25-ний өдрийн 01/03 тоот тогтоолоор Морины эрхэм дээд цол олгохоор шийдвэрлэсэн билээ.
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН ШҮДЛЭНГИЙН УРАЛДААНЫ АЛБАН ЁСНЫ ЦУВАА Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан ШҮДЛЭНГИЙН уралдаанд Газар газрын шандаст 281 хүлэг гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс...