Мэдээ мэдээлэл

"АРЫН ХАНГАЙН ШИГШМЭЛ ХУРД" - 2014

Хоёр жилд нэг удаа болдог “Арын хангайн шигшмэл хурд - 2014” Наймдугаар сарын 1-ны өдөр Архангайн Цэнхэр суманд өргөн дэлгэр болж өндөрлөсөн юм.

Хоёр жилд нэг удаа болдог “Арын хангайн шигшмэл хурд - 2014” Наймдугаар сарын 1-ны өдөр Архангайн Цэнхэр суманд өргөн дэлгэр болж өндөрлөсөн юм. Энэхүү хурдан морины уралдаанд аймаг болон сумынхаа их баяр наадамд 2013-2014 онуудад айрагдсан азарга, соёолон, их насны хурдан ажнайнууд уралдах мандат авч хурд шандасаа сорьдог уламжлалтай. Анх 2010 оны зун ММСУХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн  Ихтамир суманд зөвхөн Архангай аймгийнхаа шигшмэл хурдуудыг цуглуулан “Арын хангайн шигшмэл хурд” уралдааныг амжилттай сайхан зохион байгуулж байлаа. Тухайн үед уг даншиг наадмыг хоёр жилд нэг удаа уламжлал болон хийхээр, мөн наадамд түрүүлсэн гал-сумын нутагт дараагийн арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу энэ жил Цэнхэр суманд болсон юм.


Архангайн шигшмэл хурдан хүлгүүд, шилдэг уяачид, хамгийн хурдан адуутай сумдаа шалгаруулах, цаашлаад нутгийн хурдан морины угшил, хурдыг сайжруулах, уяачдаа хөхиүлэн дэмжих алсын зорилгоор 2010 онд анх  бүсийн дайтай "Арын хангайн шигшмэл хурд 2010"-ыг зохион байгуулж байлаа. Уг наадамд Архангай аймгаас төрөн гарсан Монгол Улсын Тод Манлай Уяач Ц.Дуламсүрэн нутгийн уяачидтай уулзаж, хурдан морины үүлдэр угсааг сайжруулах, орчин үеийн уяаны арга барил, туршлагаас хуваалцан мэдээлэл солилцсон нь тухайн үедээ малчдаас өндөр үнэлгээ авсан юм.


Анхны “Арын хангайн шигшмэл хурд 2010" хурдад тус онд Архангай аймгийн болон Эрдэнэбулган, Батцэнгэл, Булган, Жаргалант, Ихтамир, Хайрхан, Хангай, Хашаат, Хотонт, Өлзийт, Өгийнуур, Өндөр-Улаан, Тариат, Түвшрүүлэх, Цахир, Цэнхэр, Цэцэрлэг, Чулуут, Эрдэнэмандал сумдын наадамд эхний 9-д хурдалсан азарга, их нас, соёолон насны шигшмэл хурдан хүлгүүд урилгаар оролцож нас тус бүрт 150-170 гаруй хүлэг тоосоо өргөж байлаа.


Энэ наадам нь тухайн үедээ олон зүйлээрээ анхдагч байж чадсан бөгөөд энэ жил ч үүнийгээ батлан харуулсан юм. Үүнд: Нутгийн шигшмэл хурдан хүлгүүдийг нэг дор цуглуулан уралдуулаад зогсохгүй аймгийн хамгийн хурдан хүлгүүд, шилдэг уяачдыг ч давхар шалгаруулсан. Түүнчлэн энэ наадамд өмтэй сайхан наадсан тэргүүн сумыг ч онцлон нэрлэсэн. Зохион байгуулалтын өндөр түвшинд болсон тус наадамд уралдах шандаст хүлгүүдийг нарийвчлан дугаарласан. Үүнд тус хурдан хүлэг сум аймгийнхаа наадамд хэрхэн уралдаж байсан хийгээд ямар сум хэдээс хэд хүртэл дугаартай байхыг тодотгон таниулах үүднээс сумдын унаач хүүхдийн дугаарыг, унасан хурдан хүлгийнх нь сумандаа эзэлсэн байраар 1-9, 11-19, 21-29 гэх мэт ялгаж дугаарласан.
"Арын хангайн шигшмэл хурд 2012" хурдан морины их наадамд гурван насанд 600 гаруй хурдан хүлгүүд тоосоо өргөж байсан бол энэ жил Монгол орон даяар олон сумын түүхт ой болсонтойгоор  мөн тооны хурдан хүлэг гараанаас гарсан юм.


Ингээд “Арын хангайн шигшмэл хурд 2012”-т түрүүлж айрагдсан морьдын цувааг хүргэе.

АЗАРГА

1.Архангай аймгийн Өндөр-Үлаан сумын Ш.Бадамжунайн Хүрэн халзан

2. .Архангай аймгийн Өгийнуур сумын Соёл-Эрдэнийн Хүрэн халзан

3. .Архангай аймгийн Цэнхэр сумын  Г.Баярсайхны  Хээр

4. .Архангай аймгийн  Эрдэнэбүлган сумын Ц.Энхтайван Халиун

5. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Галтай бор                                                                   

6 . Архангай аймгийн Төвшрүүлэх  сумын Ш.Донодын  Хүрэн                                                        

7. Архангай аймгийн Батцэнгэл сумын С.Алтайн Сартай хүрэн                                                         

8. Архангай аймгийн  Чулуут сумын  Н.Отгонбаярын халиун                                                         

9. Архангай аймгийн Хотонт  сумын Д.Жагаржунайн Сартай хээр                                                         

10. Архангай аймгийн  Их тамир сумын Д.Мөнхбатын Хүрэн                                                         

11. Архангай аймгийн  Хайрхан сумын У.Бат-эрдэнийн  Хээр                                                     

12.  Архангай аймгийн Булган сумын Ч.Баримадын Бор                                                            

13. Архангай аймгийн Өлзийт сумын Э.Гантөмөрийн Зээрд                                          

14. Архангай аймгийн  Их тамир сумын Алтангэрэлийн Халтар                                                 

15. Архангай аймгийн  Цэнхэр сумын Б.Баттулгын Буурал 

 ИХ НАС

1. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уулын Хар

2.  Архангай аймгийн  Хашаат сумын Д.Дашцэрэнгийн Бор

3. Архангай аймгийн  Хангай сумын   Д.Амгаланбаатарын Хонгор

4. Архангай аймгийн Өгийнуур сумын Д.Онолбаатарын Хээр

5. Архангай аймгийн Эрдэнэмандал  сумын Л.Батсайханы Хонгор

6. Архангай аймгийн Булган  сумын Д.Балсаны Цавьдар халзан

7. Архангай аймгийн   Хайрхан сумын Д.Баатарболдын Сартай хүрэн

8. Архангай аймгийн Өндөр-Улаан  сумын     Д.Батцоож Бор цоохор

9. Архангай аймгийн  Чулуут сумын   Т.Гунгаабуугын Хонгор

10. Архангай аймгийн Хотонт  сумын Цэнд Очирын Зээрд халзан

11. Архангай аймгийн Чулуут  сумын Баасанжаргалын Хонгор Халзан       

12. Архангай аймгийн Цэнхэр  сумын Г.Болдбаатарын Зээрд

13. Архангай аймгийн Өндөр-Улаан  сумын   Ц. Батсайханы Хүрэн

14. Архангай аймгийн   Өгий-нуур сумын Ч.Алтансүхийн Сартай зээрд

15. Архангай аймгийн  Өлзийт сумын Х.Чинбатын Хонгор  

 СОЁОЛОН

1. Архангай аймгийн  Цэнхэр сумын Х.Отгонцэрэнгийн Хонгор   

       

2. Архангай аймгийн Хотонт сумын Л.Энхболд Хундан

3. Архангай аймгийн  Өгий-нуур сумын Ц.Алтангэрлийн Халтар

4. Архангай аймгийн  Өгий-Нуур сумын Д.Авирмэд    Хүрэн

5. Архангай аймгийн  Батцэнгэл сумын С.Түвдэн Саарал

6. Архангай аймгийн  Хашаат сумын Л.Алтангадасын Халтар

7. Архангай аймгийн  Өлзийт сумын Д.Батжаргалын    Хүрэн

8. Архангай аймгийн  Эрдэнэбулган сумын И.Ням Осорын Бор

9. Архангай аймгийн  Чулуут сумын Ц.Энхболдын Хээр

10. Архангай аймгийн  Эрдэнэмандал сумын Ш.Бямбанямын Саарал

11. Архангай аймгийн  Батцэнгэл сумын Д.Доржзодовын Саарал

12. Архангай аймгийн  Цэнхэр сумын Д.Эрдэнэболдын Халтар

13. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Ц.Банзрагчын Хүрэн

14. Архангай аймгийн  Төвшрүүлэх сумын С.Өлзийбаяр Хээр

15. Архангай аймгийн  Эрдэнэмандал сумын  Д.Ганбатын Бор халзан                                                                                                 

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН ХЯЗААЛАНГИЙН УРАЛДААНЫ АЛБАН ЁСНЫ ЦУВАА Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан ХЯЗААЛАНГИЙН уралдаанд Газар газрын шандаст 306 хүлэг гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс...
ММСУХ-ны Ерөнхийлөгч, МУТМУ Ц.Батсайханы унага тамгалах ёслолын арга хэмжээ боллоо Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгч, Монгол улсын тод манлай уяач Цогтын БАТСАЙХАНЫ унага тамгалах ёслолын арга хэмжээ өргөн дэлгэр зохион байгуулагдлаа.