Мэдээ мэдээлэл

“ИХ МАНДЛЫН ХУРД-3” Төвийн бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулагдлаа.

Дундговь аймагт дэлгэр сайхан зун болж, найман сум 90 жилийн ойгоо тэмдэглэж байна.

Монголын морин спорт, уяачдын холбооноос оруулсан саналын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 28 дугаар тогтоолтой “ИХ МАНДЛЫН ХУРД-3” Төвийн бүсийн хурдан морины уралдаан 07 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

“ИХ МАНДЛЫН ХУРД-3” төвийн бүсийн хурдан морины уралдаанд Монгол Улсын Их Хурлын Дэд дарга, ММСУХ-ны Ерөнхийлөгч, Монгол Улсын Манлай уяач Миеэгомбын Энхболд, Улсын Их Хурлын гишүүн Б.Наранхүү, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Тод Манлай уяач Д.Даваахүү, Ц.Батсайхан, Д.Мөнхбат, Монгол Улсын Манлай уяач Ж.Содномпил Д.Эрдэнэчулуун, Б.Эрдэнэгэрэл нарын улс, аймаг, сумын цолтой болон залуу уяачдын уяж сойсон нас насны 700 гаруй хурдан хүлэг морьд уралдлаа. Дундговь аймгийн уяачид нийт 5 түрүү, 15 айраг, Увс аймаг 2 түрүү 1 айраг Төв аймгийн уяачид 1 түрүү, 6 айраг хүртэж хурд хуваасан сайхан наадам болж өнгөрлөө.

Төвийн бүсийн хурдан морины уралдааны зохион байгуулалтыг хангах зорилгоор Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо, Дундговь аймгийн Засаг дарга Ш.Од-Эрдэнэ, Дундговь аймгийн “Нарны хүлэг” МСУХ-той байгуулсан гурвалсан гэрээний дагуу ММСУХ-ны Тэргүүлэгчдээс томилогдсон комиссын бүрэлдэхүүнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд, ММСУХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Туваан, Тэргүүлэгч гишүүн Ц.Батсайхан, Ж.Баттулга, Л.Энхбат, ММСУХ-ны Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл нар хүрэлцэн очиж уралдааны зохион байгуулалтад хяналт тавьж ажиллаа.

Мөн Төвийн бүсийн хурдан морины уралдааны хишиг болгож “Өргөө цагаан гэр”-ийг Сайнцагаан сумын иргэн 5-р багын Алтантуяагийн Урансанаа 6-р багын Янжинлхамын Дэлгэрмаа  Хулд сумын иргэн Пүрэвийн Биндэръяа нарын 3 өрхөд Монгол Улсын Их хурлын Дэд дарга, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Наранхүү, “Нарны хүлэг” МСУХ-ны тэргүүн Ц.Ганхүү нар бэлэглэсэн юм.

“ИХ МАНДЛЫН ХУРД -3” Төвийн бүсийн хурдан морины уралдааныг ММСУХ-ны албан ёсны түнш Үндэсний спортын “Сүлд ТВ” HD телевизийн хамт олон Монгол орон даяар шууд дамжуулан үзүүлсэн юм.

Төвийн бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан морьдын албан ёсны цувааг танилцуулбал:

 

 Азарга 80

1. Төв аймгийн Баянцагаан сумын ААУ Даваахүүгийн Баянбатын хонгор

2. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын ААУяач  Монхоодойн Жаргалсайханы хул алаг.

3. Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Бичээрэйн Далайн хүрэн

4. Дундговь аймгийн Сайнцагаан сумын САУяач Ганзоригийн Мөнхбаатарын хээр. 

5. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат ААУяач Дагвын Цогтбаярын хүрэн.

6. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Бат-Очирын Цэрэнбалтавын бор

7. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат Мөнхбаатарын хамар цагаан хар

8. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Ноовын Отгонбатын хонгор.

9. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат ААУяач Баатаржавын Өнөрбаяны хул хээр..

10. Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат Цэдэвдоржийн хонгор.

Их нас 94

1. Дундговь аймгийн Хулд сумын харьяат аймгийн алдарт уяач Доржжанцангийн Батхуягийн хүрэн.

2. Дундговь аймгийн Хулд сумын харьяат ААУяач Сосорын Мөнхбатын хүрэн.

3. Дундговь аймгийн Луус сумын уугуул аймгийн алдарт уяач Сэрээгийн Шинэбаатарын хээр.

4. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат Дашзэвэгийн Алтансүхийн хул.

5. Хэнтийн аймгийн Галшар сумын уяач Аюушын Амарбатын хул. 

6. Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын харьяат аймгийн алдарт уяач Дагвын Сайнбаярын шарга.

7. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат аймгийн алдарт уяач Батаагийн Оюунбатын ухаа.

8. Дундговь аймгийн Хулд сумын харьяат Цэвэг-Очирын Ганхүрэлийн хул.

9. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Самданжигмэдийн хул.

10. Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат сумын алдарт уяач Адъяагийн Цогбадрахын хүрэн.

11. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн алдарт уяач Хаянхорвоогийн Доржсүрэнгийн хул.

12. Төв аймгийн Борнуур сумын харьяат Ганхуягийн бор

13. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, ААУяач Намсрайжавын Зоригтын хул. 

14. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат МУТМУяач Дагвадоржийн Ганбаатарын хээр.

15. Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат ААУяач Нэргүйн Амарбаясгалангийн хул.

Соёолон 76

1. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, Тэнүүн говийн хурд галын ААУ Адъяагийн Мөнхбаярын загал.

2. Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат Зоригтбаатарын хүрэн.

3. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Наранцэцэгийн Амгалангийн хонгор халзан.

4. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат ААУяач, Сайхан-Овоо сумын засаг дарга Самбадоржийн Амарсанаагийн хонгор.

5. Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат Цэвэгжавын Тувааны халтар.

6. Баян-Өлгий аймгын  Улаанхус сумын харьяат Хожобэргэний Нурлатын ААУяач Хул

7. Сүхбаатар аймгын  Асгат сумын  Содномдаржаагийн Батболдын Хар, хайруул

8. Дундговь аймгын Эрдэнэдалай сумын ААУ Дагвын Цогтбаярын Халиун

9.  Завхан аймгын  Мандал сумын харьяат  ААУяач Цэрэндоржийн  Мөнххуягийн Зээрд

10. Дундговь аймгын Луус сумын харьяат САУяач Болдын Үнэнбатын Хар

 Хязаалан

1. Дундговь аймгийн Гурвансайхан сумын харьяат Алтангэрэлийн Барахасын хонгор.

2. Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Пунцагийн Эрдэнэчулууны хүрэн.

3. Ховд аймгийн Мянгад сумын харьяат Дэмчигсүрэнгийн Наранбатын хонгор

4. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат ААУяач Наранцэцэгийн Амгалангийн мөндөр зээрд.

5. Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат ААУяач Хуягбаатарын Доржхоролын загал.

6. Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат ААУяач Дэмчигцоодолын Эрдэнэбулганы амин хонгор.

7. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат ААУяач Аюурзанын Жаргалсайханы хонгор алаг.

8. Дундговь аймгийн Хулд сумын харьяат Батчулууны Цогтбаатарын хул

9. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат ААУяач Оолийн Тагарваагийн зээрд.

10. Дундговь аймгийн Хулд сумын харьяат  УАУяач Бандиагийн Баярсайханы Хулд хар.

11. Улаанбаатар хотын Налайх дүүргийн уяач Лахмсүрэнгийн Баасандоржийн халтар

12. Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Цэрэнгийн Мөнхбаярын улаан буурал

13. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Мөнхбүрэнгийн Нямдаваагийн сарт хонгор.

14. Дундговь аймгийн Хулд сумын харьяат Амгалангийн Отгонгэрэлийн загал.

15. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Ёндонжамцын Батнасангийн хонгор.

Шүдлэн 128

1. Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат ААУяач Дашдэлэгийн Сүхбаатарын хонгор халзан.

2. Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат  Бумбангийн Мөнхтүвшингийн хонгор халзан.

3. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Адьяагийн Мөнхбаярын саарал.

4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн алдарт уяач Баатаржавын Баатарчулууны хээр.

5. Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Бичээрэйн Далайн хар.

6. Дундговь аймгийн Хулд сумын харьяат аймгийн алдарт уяач Нэргүйн Батжаргалын цэгээн.

7. Дундговь аймгын Цагаандэлгэр сумын  САУяач Энхбатын Эрдэнэбилэгийн хээр

8. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Ц.Галбаатарын зээрд.

9. Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат Ойдовдоржийн Гансүхийн зээрд.

10. Дундговь аймгийн Луус сумын харьяат аймгийн алдарт уяач Сэрээгийн Шинэбаатарын хүрэн.

Даага 108

1. Дундговь аймгийн Өндөршил сумын харьяат ААУяач Жөөжийн Ганбатын шарга.

2. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат ААУяач Оолийн Тагарваагийн хонгор.

3. Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат Дашзэвэгийн Ганбатын хээр.

4. Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат аймгийн алдарт уяач Дашдэлэгийн Сүхбаатарын буурал.

5. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Мөнхбаярын Галбадрахын хүрэн.

6. Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат аймгийн алдарт уяач Дашдэлэгийн Хуягбаатарын хул.

7. Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат Аюушжавын хонгор

8. Дундговь аймгийн Хулд сумын харьяат аймгийн алдарт уяач Доржжанцангийн Батхуягийн бор халзан.

9. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат ААУяач Наранцэцэгийн Алдаржаргалын сартай хонгор.

10. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат О.Энхбаатарын хул. Энэ жил сумандаа айрагдсан.

 Эрлийз дээд 17

1. Увс аймгийн Улаангом сумын харьяат  Лувсаннямын Гансүхийн хээр.

2. Дундговь аймгийн Луус сумын харьяат аймгийн алдарт уяач Сэрээгийн Шинэбаатарын халиун.

3. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат аймгийн алдарт уяча Чүлтэмийн Ган-Очирын хүрэн.

4. Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат ААУяач Сундуйн Лувсанбалдангийн халтар.

5. Улаанбаатар хотын Хан-Уул дүүрийн уяач Урьхан санаа Баярмагнайн Ганбатын сартай хар.

6. Дундговь аймгийн Хулд сумын харьяат аймгийн алдарт уяач Лхамсүрэнгийн Бирозанын нүдэн хонгор.

7. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар аймгийн харьяат МУАУяач Бат-Очирын Эрдэнэгэрэлийн хээр

8. Төв аймгийн Баянцагаан сумын Баасанхүүгийн Оргилын зээрд халзан

9. Дундговь аймгийн Хулд сумын харьяат Шантайн Батбаатарын хээр.

Эрлийз дунд нас 36

1. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уяач Лувсан-Ишийн Эрдэнэбаярын хул.

2. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Аюурын Амарбатын хамар цагаан хээр

3. Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Давгасамбуугийн Мөнхсайханы хээр

4. Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат Цэвэгжавын Тувааны хул.

5. Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат ААУяач Раднаагийн Бадрахын саарал

6. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат НАУяач Лантуугийн Алтанхуягийн шарга.

7. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат Бадамгаравын Бадраагийн хар

8. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат Давгатөмөрийн Дэмиддоржийн халтар.

9. Төв аймгийн Эрдэнэ сумын уугуул ХААИС-н багш Дуламжавын Бямбацогтын Зээрд халзан

10. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Содномбаатарын Ганбатцэрэнгийн бор.

 

Эрлийз бага 27

1. Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Бичээрэйн Далайн хээр.

2. Завхан аймгийн Яруу сумын харьяат "Ажнай" монгол улсын тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн шар хээр

3. Өмнөговь аймгийн харьяат Д.Мөнхбаатарын хээр

4. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Пэлжээгийн Одонбаатарын зээрд. Энэ жилийн төрийн их баяр наадамд долоод хурдалсан.

5. Улаанбаатар Хан-Уул дүүрэг монгол улсын тод манлай уяач Цогтын Батсайханы хээр.

6. Дундговь аймгын Өлзийт сумын ААУяач Батсүхийн Наранхүүгийн Шарга

7. Дундговь аймгын Сайнцагаан сумын ААУяач Пэлжээгийн Одонбаатрын Хүрэн

8. Дундговь аймгын Хулд сумын Б. Ариунболдын Хээр

9. Төв аймгын Батсүмбэр сумын С.Лувсанбалдангын Хээр

10. Говь-Алтай аймгын Баян-Уул сумын МУТМУяач Давгадоржын Цэрэнжигмэдийн  Хүрэн

 

 

 

Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан азарганы албан ёсны цуваа 1. Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Оёогийн Мөнхбатын зэгэл халзан азаргыг уралдаанч хүү Цагаандуламын Дэмүүл унаж түрүү магнайд хурдлууллаа. 2. Дундговь аймгийн Хулд сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Баярсайханы Лхагва-Очирын хүрэн азаргыг уралдаанч хүү Гансүхийн Энхболд унаж аман хүзүүнд хурдлууллаа 3. Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Чоймболын Дэмчигцоодолын “Тэргүүн хонгор” хул азаргыг уралдаанч хүү Г.Батхүү унаж айргийн гуравт хурдлууллаа
ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2009 оны отгон хуралдаан боллоо. Монголын Үндэсний Олимпийн хорооны хурлын байранд ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2009 оны отгон хуралдаан 2009-12-22 ны өдөр 16 цагт хуралдлаа.