Мэдээ мэдээлэл

Туульс "Магнай халтар"

XXI-р зуун гарсаар магтаал , туульс хайлсан бүтээл гараагүй бөгөөд нэгэн халхын хурдан буянд зориулсан магтаалыг эрхэм үзэгч та бүхэнд толилуулж байна. Ардын уламжлалт зэмсэгийг орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулсан бүтээл юм.

 

Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан соёолонгийн албан ёсны цуваа 1.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Наранцэцэгийн Амгалангийн хээр үрээг уралдаанч хүү Гансүхийн Энхболд унаж түрүү магнайд хурдлууллаа
ДЭЛХИЙД МОРИО МАГТАН ЦОЛЛОДОГ АРД ТҮМЭН МОНГОЛООС ӨӨР БАЙХГҮЙ ХБНГУ-ын нийслэл Берлин хотод 2009 оны 12 сарын 9-нөөс 15-ны хооронд болсон Олон улсын морин спортын “Хипологика” үзэсгэлэнгийн нээлтэнд хурдан морь тайлбарлагч Дорноговь аймгийн Өргөн сумын уяач Лхаажавын Цагаандалай морины цолыг аялгуулан дуудсан билээ. Морины цолыг дуудах тэр л мөчөөс дүүрэн хүнтэй танхим нам жим болж монгол хүний цээл хоолойны аялгууг амьсгаа даран сонссон.