Мэдээ мэдээлэл

"Гал шарын" магтаал

Монголын хурдан морины хөгжлийн түүхэнд онцгой гавъяа байгуулсан олон түмнээ “Өвгөн ноён” хэмээн алдаршсан билэг их авъяаст шинжээч, уяач, зураач, номч, эрдэмтэн Хардэл жанжин бэйс Минжүүрдоржийн Пүрэвжав

 

1970-аад онд Л.Агваанжамбал агсны  хайлсан Галшарын магтаалыг үг аян дангий нь өөрчлөлгүйгээр орчин хөгжмийн зэмсэгтэй хослуулан   Төв аймгын Монгол туургатан чуулгын морин хуурч магтаалч хайлсан билээ.... Хэнтий аймгын Галшар сумын 90-н жилийн ойд зориулав.

Номин Цэнхэр Зандан Хүрэний удамтай
Норов Хүрэн Хонгор Зээрдийн угшилтай
Элбэг Хээрийн гайхам хурдыг дуйраасан
Идэр Хээрийн үр хойчийг залгасан
Наран гийвэл тэнгэрийн адил зүстэй
Найман зовихист алсын бараа ширтсэн
Навчин хөөрхөн чих юугаан солибуулан
Нарийн урт л хүзүү юугаан дуухайлган
Эрдэнийн дээд л толгой юугаан өргөн
Эвтэт цагаан шүд юугаан яралзуулан
Эзэн хүнээ харан харан эвшээдэг
Ижил сүргээ хайн хайн үүрсдэг
Дөрвөлжин зоонд нь хүч тэнхэл хуралдсан
Дөрвөн чац нь хурдан шандсаар цогцолсон
Холын холд л цуцал үгүй гүймээр 
Хурдан шинж төгөс төгөлдөр бүрдсэн
Настан бууралд зүйл бүрээр магтагдсан
Нутгийн айлууд зураг хөргийг нь хадгалсан
Ийм хурдан унага гал шард л төрдөг юм
Тийм хурдан хүлэг гал шард л бдг юм

Зээ Гал Шарын унаган адуу
Хос л хүрэн зүрхтэй л гдг
Хоёр сугандаа гуурстай л гдг
Хонгор голдуу зүстэй л гдг
Хулан тахийн удамтай л гдг
Хурдан сонин домогтой л гдг

Зээ Гал Шарын хурдан хүлэг
Гал бутаргах тууртай нь үнэн
Газар товчлоон шандастай нь үнэн
Тураг сайхан биетэй нь үнэн
Туйлын хурдан удамтай нь үнэн 
Төрийн наадамд түрүүлдэг нь үнэн

“МОНГОЛЫН ШИГШМЭЛ ХУРДАН МОРЬДЫН ИХ ХУРД-VII” уралдааны азарганы албан ёсны цуваа Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос гурван жил тутамд зохион байгуулдаг “Монголын шигшмэл хурдан морьдын ИХ ХУРД-VII” уралдаан долоо дахь удаагаа өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө.
Японы морин уралдааны Ерөнхийлөгчийг монгол морьд янцгааж сэрээв. Японы морин уралдааны Ерөнхийлөгч Кенжи Цүчикава болон Японы морин уралдааны холбооны олон улсын стратеги төлөлвлөлтийн зөвлөх Томоюки Масуда нар ММСУХ-ны урилгаар монгол оронд айлчилав.
Толин хул зүрхэн чанадад эгшиглэсээр байх болно Монгол төрийн наадмын алтан шар зурхайд Толин хул азаргаа түрүүлгэж, уяачийн замналаа эхлүүлсэн цуут хүлгийн эзэн, Шунхлай удмын адууг бий болгогч, Тод манлай уяач Гаваагийн Батхүү мөнх тэнгэрийн орноо бурхны хүлгэдийн уяаг тааруулахаар одлоо.