Мэдээ мэдээлэл

ДҮНЖИНГАРАВ-2014

Төв аймгийн Аргалант сумын нутаг Хүй мандлын “Цагаан хөтөлд” арван дөрөв дэхь жилдээ амжилтай зохион байгуулагдлаа.

Монголын морин спорт, уяачдын холбооны  Богд Дүнжингарав хайрханы нэрээр овоглосон шигшмэл хурдан морьдын уламжлалт“Дүнжингарав-2014” хаврын төвийн бүсийн уралдаан 4 дүгээр сарын 13-ны өдөр буюу Хаврын илүү дунд сарын Хөх бар билэгт сайн өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Хүй мандлын “Цагаан хөтөлд” арван дөрөв дэхь жилдээ амжилтай зохион байгуулагдлаа.

Зүүн аймгуудад гарсан малын гоц халдварт шүлхий өвчнөөс үүдэн Засгийн газраас хорио цээрийн дэглэм тогтоосноор хойшлоод байсан “Дүнжингарав” уралдаанд 20 аймаг, 9 дүүрэг, 200 гаруй сумдаас ирсэн 430 гаруй хурдан хүлэг  тоосоо өргөлөө. Говийнхон энэ наадмын өнгө төрхийг тодорхойлж Өмнөговь аймаг 2 түрүү, Дундговь аймаг 1 түрүү 3 айраг авсан бол, унасан 2 насны морио айрагдуулсан 13 настай Алимаагийн Алтанхуяг шилдэг уралдаанч хүүхдээр шалгарлаа.

Манай холбоо нийгмийн хариуцлагаа ухамсарлан Төв аймгийн Аргалант сумын 1-р багийн иргэн Очирын Алтанцаг , Баянчандмань сумын 1-р багийн иргэн Доржсүрэнгийн Шинэбаяр ,  Борнуур сумын 3-р багийн иргэн Батмөнхийн Батдорж (8 сартай 3 ихэр хүүхэдтэй), зэрэг 3 өрх айлд “Дүнжингарав-2014” төвийн бүсийн үндэсний хурдан морины уралдааны хишиг болгож Өргөө цагаан гэр гардууллаа.

Тус уралдаанд оролцохоор бүртгүүлсэн Улс, Бүсийн наадмуудаас айраг, түрүү хүртэж байсан морьдын танилцуулга , наадмын хөтөлбөр зэргийг багтаасан товхимолийг хэвлэн тарааж мөн уралдах морьдыг шууд гараанаас гарах болон, барианаас гараа хүртэл уламжлал ёсоороо хүрэх нээлттэй боломжийг олгосноороо тус уралдаан ихээхэн онцлогтой болсон юм.

Өнгөрсөн онд хуралдсан манай холбооны 6 дугаар Их хурлын дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог төдийгүй уралдаанч хүүхэд,  морьдын аюулгүй байдал, хаврын улирлын тоосжилт зэргийг харгалзан хэвлэл мэдээллийхэнд   нээлтэй, үзэгчдийн хүсэл  таашаалд нийцүүлэхээр зохион байгуулалтын зарим арга хэмжээг авсан болно.

 Одоо ингээд нас бүрийн эхний 10 морьдын  дэлгэрэнгүй цувааг танилцуулъя.

АЗАРГА:

1.Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харъяат уяач Навааны Энхболдын чандмань тамгатай хүрэн азаргыг 31 дугаартай 10 настай Гэрэлт-Одын Цэрэнтогтох хүү унаж түрүүлгэв.

2.Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харъяат Аймгийн алдарт уяач Хархүүгийн Баатархүүгийн загасан тамгатай хээр азаргыг 2 дугаартай 13 настай Пүрэвдоржийн Алтандаваа хүү унаж аман хүзүүдэв.

3.Завхан аймгийн Завханмандал сумын уяач Цэрэндоржийн Мөнгөнхуягийн чандмань тамгатай “Янзаган” зээрд азаргыг 107 дугаартай 11 настай Пүрэвсүрэнгийн Мянганбаяр хүү унаж айргийн 3-т хурдлуулав.

4.Төв аймгийн Жаргалант сумын Аймгийн алдарт уяач Чойбудраагийн Пүрэвийн “Шонхор” дугуй хүрээтэй дөл тамгатай халтар азаргыг 68 дугаартай 12 настай Ганбаатарын Отгонпунцаг хүү унаж айргийн 4-т хурдлуулав.

5.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Төмөрбаатарын Галбадрахын нар саран тамгатай сартай зээрд азаргыг 18 дугаартай 12 настай Дарийн Нацагдорж хүү унаж айргийн 5-д хурдлуулав.

6.Завхан аймгийн Яруу сумын Аймгийн алдарт уяач Лхагважавын Балдан –Очир ширээтэй чандмань тамгатай хүрэн халзан азаргыг 33 дугаартай 12 настай Ганзориг хүү унаж хурдлуулав.

7.Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харъяат Аймгийн алдарт уяач Цэлхээгийн Бямбасүрэнгийн  саран  тамгатай зээрд азаргыг 79 дугаартай  10 настай Бямбасүрэнгийн Баасандорж хүү унаж хурдлуулав.

8.Дундговь аймгийн Эрдэндалай сумын харьяат  уяач Содмонцэрэнгийн Цэмбэлийн сартай хүрэн азаргыг 44 дугаартай Батнасангийн Даваасугар хүү  унаж хурдлуулав.

9.Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харъяат уяач Сайрийсүрэнгийн Гантөмөрын сартай зуузай тамгатай хул  хонгор азаргыг 108 дугаартай 15 настай Буянтогтохын Отгонтөгс хүү унаж хурдлуулав. 

10.Төв аймгийн Дэлгэрхаан сумын уяач Шаравын Мөнгөншагайн хонгор халзан азаргыг 41 дугаартай 11 настай Цогтын Нямбаяр хүү унаж хурдлуулав.

 

ИХ НАС :

1.Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын уяач Төгөлдөрийн буурал морийг  120 дугаартай 14 настай Эрэндамбын Дугарваанчиг хүү унаж түрүүлгэв.

2.Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уяач Чинбатын Махбалын чандмань тамгатай халтар морийг 77 дугаартай 10 настай Пүрэвын Доржрагчаа хүү унаж аман хүзүүдүүлэв.

3.Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын харъяат уяач Монголын Алтанхуягийн саран саа тамгатай халтар морийг 13 дугаартай  9 настай Ганбатын Сумъяасүрэн хүү унаж айргийн 3-т хурдлуулав.

4.Дундговь аймгийн Хулд сумын Аймгийн алдарт уяач Сосорын Мөнхбатын зуузай тамгатай хүрэн морийг 6 дугаартай 12 настай Үүрийнтуяагийн Буман-Аюуш хүү унаж айргийн 4-т хурдлуулав.

5.Дундговь аймгийн Луус сумын Аймгийн алдарт уяач Сэрээгийн Шинэбаатарын чандмань тамгатай хээр морийг 3 дугаартай 11 настай Отгонбаярын Батболд хүү унаж айргийн 5-д хурдлуулав.

6.Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн уяач Дашдондовын Наранбаатарын хөвчтэй саран тамгатай хээр морийг 78 дугаартай 8 настай Азжаргал хүү унаж хурдлуулав.

7.Ховд аймгийн Мянгад сумын уяач Загджавын Мэндсайханы галтай давхар саран тамгатай “Наран” хүрэн морийг 108 дугаартай 10 настай   Жаргалын Дашзэгвэ хүү унаж хурдлуулав. 

8.Орхон аймгийн Баян-өндөр сумын уяач Доржын Баясгалангийн хас тамгатай хүрэн морийг 99 дугаартай 10 настай Цэнд-Аюушын Оюунболд хүү унаж хурдлуулав.

9.Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач Адъяагийн Мөнхбаяр бор морийг 49 дугаартай 14 настай Түмэнбаярын Отгондорж хүү унаж хурдлуулав.

10.Архангай аймгийн Ихтамир сумын ланзтай  туухай тамгатай хүрэн буурал морийг 33 дугаартай                     Чулуунпүрэвийн Түвшинжаргал унаж хурдлуулав

 

СОЁОЛОН:

1.Дундговь аймгийн Хулд сумын уяач Аймгийн алдарт уяач Дэмчигцоодолын Эрболдын “Тэргүүн” хонгор үрээг 39 дугаартай 13 настай Түмэнбаярын Отгондорж хүү унаж түрүүлгэв.

2.Сүхбаатар аймгийн Халзан сумын харъяат уяач Жалбасүрэнгийн Батзандангийн бундан тамгатай бор үрээг 67 дугаартай 13 настай Батмөнхийн Сэлэнгэзаяа хүү унаж аман хүзүүнд хурдлуулав.

3.Ховд аймгийн Дарви сумын харъяат Аймгийн алдарт уяач Үржинбадамын Атарсайханы шарга халзан үрээг 55 дугаартай 13 настай Төмөрбаатарын Гонгор хүү унаж айргийн 3-т хурдлуулав.

4.Ховд аймгийн Мөст сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Буднямын Буяннэмэхийн саарал үрээг 90 дугаартай 14 настай Алимаагийн Алтанхуяг хүү унаж айргийн 4-т хурдлуулав.

5.Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уяач Базаррагчаагийн Дамдинбазарын хээр үрээг 36 дугаартай 11 настай Амьбөхийн Барсхүлэгтбаатар хүү унаж айргийн 5-д хурдлуулав.

6.Дорнод аймгийн Баяндун сумын Аймгийн алдарт уяач Пүрэвдоржийн Цэгмид загасан тамгатай хул үрээг 99 дугаартай 12 настай Амгалангийн   Намхайнямбуу хүү унаж хурдлуулав.

7.Завхан аймгийн Түдэвтэй сумын уяач Банзрагчийн Отгонбаатарын босоо хайруул тамгатай “Асгат” хэмээх хүрэн үрээг 14 дугаартай 12 настай Наранчимэгийн Хос-Эрдэнэ  хүү унаж хурдлуулав.

8.Төв аймгийн Баянжаргалан сумын уяач Бат-Очирын Дашбаатарын загасан тамгатай зэгэл үрээг 10 дугаартай 12 настай Пүрэвсүрэнгийн Тогтохсүрэн хүү унаж хурдлуулав.

9.Булган аймгийн уяач Дашийн Болор-Эрдэнийн саран дэвсгэртэй зуузай тамгатай хул үрээг 66 дугаартай 9 настай Наяндунгийн Хаш-Эрдэнэ хүү  унаж хурдлуулав.

10. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Дагвасамбуугийн Очирсүрэнгийн  хээр үрээг 20 дугаартай 10 настай Бямбасүрэнгийн Жаргалбаяр хүү унаж хурдлүүлав.

 ЭРЛИЙЗ ДЭЭД НАС:

 1.Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харъяат Монгол Улсын Алдарт уяач Намжилцэрэнгийн Даш-Өлзийн цэцгэн “Ө” тамгатай зээрд азаргыг 8 настай Хишигжаргалын Содномдаржаа хүү унаж түрүүлгэв.

2.Төв аймгийн Батсүмбэр сумын харъяат Монгол Улсын Тод Манлай уяач Цогтын Батсайханы зоос тамгатай өсгийн цагаан хонгор азаргыг 12 настай Отгонбаатарын Намхайнямбуу хүү унаж аман хүзүүдэв.

3.Завхан аймгийн дөрвөлжин сумын Монгол Улсын алдарт уяач Дайдийхүүгийн Баяраагийн дөрвөлжин тамгатай зээрд азаргыг 13 настай Алимаагийн Алтанхуяг хүү унаж айргийн 3-т хурдлуулав.

4.Төв аймгийн Баян сумын харъяат Монгол Улсын Манлай уяач Миеэгомбын Энхболдын чойндон тамгатай бэлэвсэн хүрэн зээрд азаргыг 8 настай Жаргалын Дашзэгвэ хүү унаж айргийн 4-т хурдлуулав.

5.Увс аймгийн Улаангом сумын харъяат Лувсаннямын Гансүхийн саран дэвсгэртэй “Б” тамгатай “Элбэг” хээр азаргыг 14 настай Цасхүүгийн Алтанхундага хүү унаж айргийн 5-д хурдлуулав.

6.Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн харъяат Анандын Ариунсайханы монгол тамгатай зээрд азаргыг 22 дугаартай 12 настай Батбуян Цэрэндаваа хүү  унаж хурдлуулав.

7.Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Чүлтэм Ган-Очирын хатан сүйх тамгатай  өсгий цагаан хүрнийг 19 дугаартай 13 настай Жигжидийн Будбазар хүү унаж хурдлуулав.

8.Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач  Дамбасүрэн Мөнхтүвшиний лам тамгатай хээр азаргыг 23 дугаартай 13 настай Долгорсүрэнгийн Мөнх-Отгон хүү унаж  хурдлуулав.

9.Ховд аймгийн Мөст сумын харъяат Монгол Улсын Алдарт уяач Буднямын Буяннэмэхийн задгай үйлс тамгатай халтар азаргыг задгай 44 дугаартай  14 настай Цолмонбаатарын Өсөхбаяр хүү унаж хурдлуулав.

10.Өвөрхангай Бүрд сумын уяач Чүлтэмийн Пэрэнлэйн хүрээтэй чандмань тамгатай бор халзан үрээг 24 дугаартай 10 настай Аззаяагийн Билгүүн хүү унаж хурдлуулав.

2010 оны ММСУХ-ны шилдэгүүд тодорлоо ММСУХ жил бүр оны шилдгүүдээ шалгаруулж, сар шинийн босгон дээр олон нийтэд зарладаг уламжлалтай. Үндэсний морин уралдааныг хөгжүүлэх үйлсэд амжилт гарган бусдыгаа ажил үйлсээрээ манлайлсан уяач, гал уяа, салбар холбоо шилдэг ивээн тэтгэгчдийнхээ амжилтыг үнэлэн дүгнэж, ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэдэг билээ. Монгол түмний шимтэн үздэг “Битүүний бөхийн барилдааны” үеэр Монгол бөхийн өргөөнд ММСУХ оны шилдэгүүдийн шагналаа гардуулдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу шагналыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нар гардуулна.
2019 ОНЫ ШИЛДЭГ, ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ СУМДЫН САЛБАР ХОЛБООД 2019 ОНЫ ШИЛДЭГ, ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ СУМДЫН САЛБАР ХОЛБООДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.
ММСУХ-ны гадаад харилцаа нэгэн шинэ хуудсаар баяжив БНСУ-ын Гумин хотын төлөөлөгчид Монгол сайхан оронд минь хүрэлцэн иржээ.