Мэдээ мэдээлэл

"Алтан морь" шагналын отгон эзэн тодорлоо

ММСУХ-ны Алтан морь шагнал нь АМУХ-ны шилдэг морины зүтгэлтэнд олгодог дээд шагнал болж байгаа юм. 2014-оны 5 сарын 4 нд АМУХ-ны 35 -дугаар зөвлөгөөний үеэр гардуулахаар болсон.

ММСУХ-ны 2013 оны 11-сарын 25-ны тэргүүлэгчдийн хурлын 13/18 тоот тогтоолоор  Алтан морь"  шагналаар шагнах журмыг үндэслэн  12- сарын -8 нд Монгол уяачдын шинэ жилийн цэнгүүний үеээр "Алтай констракшн" ХХК-ийн захирал, ММСУХ-ны дэд тэргүүн, Монгол улсын тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийг шагнав.

Тэрээр хурдан хүлэг морьдоо амжилттай уяж , уяачын дээд цол МУТМУ цол хүртэж, мөн хурдан морины уралдааны хөгжилд  өөрийн хүч хөрөнгө  сэтгэл зүтгэл гарган онцгой амжилттай ажиллаж буйг үнэлэж энэхүү эрхэм хүндэтгэлтэй шагналыг Улсын Их дэд дарга, ММСУХ-ны Ерөнхийлөгч Миеэгомбын Энхболд, ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэн нар гардуулан өгсөн юм.

 “Алтан морь” шагнал нь тухайн жилдээ хурдан морины үйлсэд онцгой амжилт гаргасан байгууллага, иргэнд олгогддог бөгөөд анхны “Алтан морь” шагналыг ММСУХ-ны шилдэг ивээн тэтгэгчээр 3 жил дараалан  шалгарч, “Их хурд-5” уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан “Ажнай шарга” гал уяаны уяач Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, УИХ-ын эрхэм гишүүн Батсүхийн Наранхүү хүртэж байсан. Мөн "Арвагар хээр” МСУХ-ны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн, “Монхангай” группийн Ерөнхийлөгч С.Сэргэлэн, Завхан аймгийн Яруу сумын уугуул, МУТМУяач Дашзэвэгийн ДАГВАДОРЖ, Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, МУ-ын гавьяат барилгачин МУМУ Пүрэвийн МЭНДБАЯР нар “Алтан морь”-ны эзэд болцгоож байсан бол энэ жилийн отгон  "Алтан морь"-ны эзнээр МУТМУ Хадбаасангийн Бат-Эрдэнэ тодорсон нь энэ юм.

 

ММСУХ-ны  Алтан морь шагнал нь АМУХ-ны шилдэг морины зүтгэлтэнд олгодог  дээд шагнал болж байгаа юм. 2014-оны 5 сарын 4 нд  АМУХ-ны 35 -дугаар зөвлөгөөний үеэр гардуулахаар болсон. 
Монголын  хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, бие сэтгэл, хөрөнгө хүчээ зориулан, ММСУХ-ны бодлого үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаж, Монголын үндэсний их өв соёл хурдан морины уралдааны түүхэнд гарамгай гавьяа байгуулсан Алтан морины эзэддээ хийморилог бүхний дээдийг хүсэн ерөөе.

Дэлхийн дээд амжилт-Гиннест бүртгүүлэх 3000 морины уралдаан, 10.000 морьтон Монголчуудын их жагсаал Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор зохион байгуулах “Монгол морь-3000” Монголын үндэсний хурдан морины уралдааныг Дэлхийн дээд амжилт-Гиннест бүртгүүлэх 3000 морины уралдаан, Монгол үндэсний дээл хувцас, эмээл хазаартай 10.000 морьтон Монголчуудын их жагсаал
“Монгол морь-3000” хурдан морины уралдаан,10.000 морьтон Монголчуудын их жагсаал хөтөлбөр Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх “Монгол морь-3000” монголын үндэсний хурдан морины уралдаан,10.000 морьтон Монголчуудын их жагсаал
ММСУХ-ноос 2011 онд зохион байгуулах хурдан морины улс болон бүсийн уралдааны календарьчилсан төлөвлөгөө ММСУХ-ноос 2011 онд зохион байгуулах хурдан морины улс болон бүсийн уралдааны календарьчилсан төлөвлөгөө