Мэдээ мэдээлэл

Наадамчин олон Соёолонгийн тоосонд дарагдаж, хийморио сэргээлээ

Наадамчин олны хамгийн ихээр сонирхон үздэг, тоосонд нь дарагдвал тэр жилдээ хийморьтой явдаг гэж бэлгэддэг Соёолон насны морьдын уралдаанд

Наадамчин олны хамгийн ихээр сонирхон үздэг, тоосонд нь дарагдвал тэр жилдээ хийморьтой явдаг гэж бэлгэддэг Соёолон насны морьдын уралдаанд 306 соёолон бүртгүүлсэнээс 283 хурдан соёолон гараанаас гарсан. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат Думаажавын Батбаярын Зоос бор үрээ гарсан цагаасаа хойш эхний байруудад хурдалсаар түрүүлсэн.

rn

rn

rn

Харин аман хүзүүнд Дорнод аймгийн Матад сумын Б.Цэндбаатарын хул соёолон хурдалж, гуравт Н.Лутбаярын шарга, дөрөвт Завхан аймгийн Тосонцэнгэлийн харъяат Т.Галбадрахын ногоон, айргийн тавд Өмнөговь аймгийн Булган сумын харъяат Намдагийн Хүрлээгийн Бор үрээ тус тус хурдалж, торгон жолоогоо өргүүллээ.

Азийн морин уралдааны холбооны 35 дугаар чуулган зохион байгуулагдана Азийн морин уралдааны холбооны 35 дугаар чуулган 2014 оны 5 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд Хонконг улсад зохион байгуулагдах юм.
Монголын улсын 2011 оны хамгийн Өндөр чансаатай 9-н хурдан морины хүүхдүүд чансаалагдлаа Ерэндамбын Дугарваанчиг-Агт-Эрдэнэ гал уяа. Улс, Бүсийн уралдаанаас 1 түрүү, 5 айраг авч 19 оноогоор шилдэгийн шилдэг 9-н хүүхдийн 1-т эрэмблэгдэж байна.