Мэдээ мэдээлэл

Монгол улсын Тод манлай, Манлай, Алдарт уяачид шинээр төрөн гарлаа.

Олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улс , бүсийн наадмуудаас түрүү, айраг авсан уяачдад улсын цол хүртээлээ.

Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морин жилийн босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улс , бүсийн  наадмуудаас түрүү, айраг авсан уяачдад улсын цол хүртээлээ. Уяачдын цолыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулав.


 

МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ ЦОЛООР

 1.Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, улсын манлай уяач  Батхүрэлийн Бат-Өлзий


2. Завхан аймгийн Улиастай сумын уугуул, улсын алдарт уяач  Дашзэвэгийн Дагвадорж

 

3. Завхан аймгийн Цэцэн-Уул  сумын уугуул, улсын  манлай уяач Бэгзсүрэнгийн Содномцог

  
4. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, улсын манлай уяач Банзрагчийн Жанчив

 

МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙ УЯАЧ ЦОЛООР

 1.Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, улсын алдарт уяач Пүрэвийн Мэндбаяр

 

2.Төв аймгийн Баян сумын уугуул,  уяач Миеэгомбын Энхболд

 

3.Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, улсын алдарт уяач Дамбын Хишигжаргал

  
4.Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, улсын алдарт уяач Галбадрахын Баттөмөр


МОНГОЛ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ ЦОЛООР

 

1.Ховд аймгийн Чандмань сумын уугуул, уяач  Батчулууны Ерөөлт


2.Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул, уяач  Тогтохбуянгийн Лхасүрэн

 

3.Төв аймгийн Баянцогт сумын уугуул, уяач Сумъяасүрэнгийн Ганзориг

 

4. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, уяач Рагчаагийн Ооёо

 

5. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, уяач Пүрэвдоржийн Алтансүх

 

6. Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, уяач Дайдийхүүгийн Баяраа

 

7. Ховд аймгийн Дарви сумын уугуул, уяач Түвдэнхүүгийн Батцоож


 8. Дундговь аймгийн Хулд сумын уугуул, уяач Бандиагийн Баярсайхан


 9.Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, уяач Намжилцэрэнгийн Даш-Өлзий


 

Уяачдад цол гардуулах ёслол дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Морин жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тод манлай, Манлай, Алдарт уяач болсон та бүхэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын түүх, Монголын тусгаар тогтнол, уламжлал, түүх шашдир, соёл морьтой холбоотой байдаг. Монголын уламжлалт морин спорт нь нүүдэлчдийн өв соёл, түүх, соёл, тусгаар тогтнолыг өөртөө шингээсэн гайхамшигт өвийг тээж явдаг. Морь уяж сойно, наадамчин олноо баярлуулна гэдэг бол нөр их хөдөлмөр юм. Та бүхэнд дахин дахин  баярлалаа” гэжээ.

Эрлийз дунд насны түрүү, айргийн морьд тодорлоо Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн хурдан морины  уралдаан эрлийз дунд насаар эхэлсэн.
Монгол улсын 2012 оны хамгийн өндөр чансаатай 9 азарга Монгол улсын 2012 оны хамгийн өндөр чансаатай 9 азарга
Их хурд8: МУТМУ Т.Галбадрахын бор түрүүллээ Уралдаанч хүүхэд, удамт хурдан хүлгүүд мэнд сайхан уралдлаа.