Мэдээ мэдээлэл

“Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны хурдан эрлийз дунд насны албан ёсны цуваа

1.Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Монгол Улсын Манлай Уяач Намжилцэрэнгийн Даш-Өлзийн цавьдар үрээг уралдаанч хүү 10 настай Х.Содномдорж унаж түрүүлгэлээ

2.Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Аймгийн Алдарт уяач Ц.Тувааны хул үрээг уралдаанч хүү 14 настай Н.Мөнх-Эрдэнэ унаж аман хүзүүнд хурдлууллаа

3.Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Аймгийн Алдарт Уяач М.Ганболдын хар алаг үрээг уралдаанч хүү 11 настай О.Шинэбаяр унаж айргийн гуравт хурдлууллаа

4.Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн харьяат Э.Хангалын хээр үрээг уралдаанч хүү 13 настай Б.Дэмдэгдодов унаж айргийн дөрөвт хурдлууллаа

5.Төв аймгийн Бүрэн сумын уугуул, Х.Улам-Өрнөхийн хээр үрээг уралдаанч хүү 14 настай Б.Сэлэнгэзаяа унаж айргийн тавд хурдлууллаа

6.Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Ч.Цэрэнбатын Гадас халзан үрээг 12 настай Б.Лхагважамц хүү унаж хурдлуулжээ

7.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул,  П.Баярбатын сартай зээрд үрээг 13 настай н.Ариунболд хүү унаж хурдлуулжээ

8.Булган аймгийн Бугат сумын уугуул, Ц.Алтансүхийн хээр үрээг 10 настай О.Түмэндэмбэрэл хүү унаж хурдлуулжээ
9.Улаанбаатар хотын  Хан-Уул дүүргийн харьяат, н.Бишрэлтийн зээрд үрээг 16 настай Ц.Алтанхундага хүү унаж хурдлуулжээ
10.Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Ц.Чимидбавуугийн хүрэн үрээг 12 настай Б.Энхболд хүү тус тус унаж хурдлуулжээ.

М.Мөнхбаясгалан: “Ахалтек” адуугаа гадагш нь зарахыг хориглосон хуультай юм билээ Туркменистан улсын Ашбахада хотноо “Ахалтек” адууны Олон улсын бага хуралд Монголын уяачдыг төлөөлөн оролцоод ирсэн ММСУХ-ны тэргүүлэгч гишүүн Мэндбаярын Мөнхбаясгалантай уулзаж ярилцлаа.
Үндэсний их баяр наадам Азарганы уралдаан Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн адуун сүргийн манлай хурдан азарга барианд орлоо. Азарганы уралдаанд эх орны өнцөг булан бүрээс цугларсан 370 гаруй шандаст хүлгүүд тоосоо өргөснөөс:
Монгол Улсын 2017 оны Шилдэг уяачид Монгол Улсын Шилдэг уяачаар