Мэдээ мэдээлэл

Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд-6” уралдаан

Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Монголын Морин Спорт, Уяачдын холбооноос 3 жил тутамд зохион байгуулагддаг Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд-6” уралдаан 2013 оны 7-р сарын 20 нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд боллоо. Энэ уралдаанд 20 аймгийн уяачид хурдан хүлгийнхээ тоосыг өргөв.

“Их хурд-6” уралдаанд 2011,2012, 2013 оны аймгийн наадмын айргийн тав, мөн оны улсын наадам, бүсийн уралдааны эхний 9-д давхисан азарга, их насны морьд мандатаар оролцож уралдав. Энэ жил олон аймгийн түүхт 90 жилийн ой тохиож байгаа тул азарга, морьд цөөн уралдсан боловч хамгийн чансаатай уралдаан болов гэж наадамчин олон зүй ёсоор үнэлэв.  
“Их хурд-6” уралдаанд түрүүлсэн Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын уугуул Монгол улсын манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн “Улс” халзан азарга, их насны морины уралдаанд түрүүлсэн Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Хадбаасангийн Бат-Эрдэнийн Хүрэн морийг “Ланд-200” автомашин, алтан медаль, өргөмжлөлөөр байлж шагнав. Аман хүзүүнд хурдалсан азарга, их насны морьдыг 20 сая төгрөг, айргийн гуравт хурдалсан азарга, их насны морьдыг 16 сая төгрөг, айргийн дөрөвт хурдалсан азарга, их насны морьдыг 14 сая төгрөг, айргийн тавд хурдалсан азарга, морьдыг 10 сая төгрөг мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнаж байлав. 6-гаас 10-т давхисан морьдыг 2 сая, 11-ээс 15-д давхисан морьдыг 1.5 сая, 16-гаас 20-д давхисан морьдыг 500.000, 21-гээс 30-д давхисан морьдыг 300.000 төгрөгөөр байлав.  
 Энэ уралдааны нэг онцлог бол  “Их хурд-6” уралдаанд түрүүлж,айрагдсан морьдын эзэд, уяачдын хишгээс  орон нутгийн дэмжлэг туслалцаа шаардлагатай 6-н сумын 6-н  айлд өргөө цагаан гэрийг бэлэглэв. 

Хурдан азарганы уралдаанд:

1.Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын уугуул Монгол улсын манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн “Улс” халзан азарга түрүү магнай болов. “Улс” халзан азаргыг 14 настай Тогоохүүгийн Баярхүү  унаж түрүүлгэсэн бол Дорнод аймгийн Матад сумын уугуул аймгийн алдарт уяач Бат-Очирын Цэндбаатар уяж хурдлуулав.“Улс” халзан азарга 22 км замыг  32.34.36 хугацааг  туулж түрүү магнай болов.

2.Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Дуламын Сугарын Хул азарга Аман хүзүүнд хурдлав. Хул азаргыг 8 настай Батбилэгийн Буяндэлгэр унаж түрүүлгэв. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Ононгийн Батбилэг уяж хурдлуулав. Хул азарга 22 км замыг  32.45.55 хугацааг  туулж барианд оров.


3.Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Батцэцэгийн Батбаярын “Чавх” хул азарга айргийн гуравт хурдлав. Энэ азаргыг 13 настай Ганбаатарын  Буянтогтох унаж хурдлуулсан бол н.Энхжаргал уяж хурдлуулав. “Чавх” хул азарга 22 км замыг 32.51.32 хугацааг туулж барианд оров.

4.Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул Дамбын Баяраагийн Хонгор азарга айргийн дөрөвт хурдлав. Хонгор азаргыг 15 настай Баярхүүгийн Зориг унаж хурдлуулсан бол Сумьяасүрэнгийн Ганзориг уяач уяж хурдлуулав. Хонгор азарга 22 км замыг 32.52.36 хугацааг туулж барианд оров.


5. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул Дамдинсүрэнгийн Жаргалсайханы Бор азарга айргийн тавд хурдлав. Бор азаргыг 13 настай Алтангэрэлийн Дэлэгцог хүү унаж, Даваадоржийн Мөнхбат уяач  уяж хурдлуулжээ.  Бор азарга 22 км замыг 32.52.55 хугацааг  туулж барианд оров.
6. Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөхын Хар азарга уралдав. Хар азаргыг 12 настай Батмөнхийн Сэлэнгэ-Заяа  унаж уралдав.
7. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Гаваагийн Батхүүгийн “Мэнгэт” хул азарга уралдав. “Мэнгэт” хул азаргыг 10 настай Цэцэгмаагийн мөнх-Эрдэнэ унаж уралдав.
8. Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөхын Хул  азарга уралдав. Хул азаргыг 14 настай Дорждэрэмийн Баасанхуяг  унаж  уралдав.
9. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Чүлтэмийн Улааны Зээрд азарга уралдав. Зээрд азаргыг 16 настай Ганболдын Мөнхжин унаж уралдав.
10. Ховд аймгийн Буянт сумын уугуул Эрдэнэ-Очирын Тамирын Хүрэн халзан азарга уралдав. Хүрэн халзан азаргыг 8 настай Батсайханы Рагчаа унаж уралдав.

Хурдан их насны морьдын уралдаанд: 

1.Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Хадбаасангийн Бат-Эрдэнийн Хүрэн морь түрүү магнай болов. Хүрэн морийг 10 настай Гансүхийн Сүхбат унаж түрүүлгэв. Монгол улсын Манлай уяач Батхүрэлийн Бат-Өлзий уяж хурдлуулав. Хүрэн морь 25 км замыг 35.45.57 хугацааг туулж түрүү магнай болжээ.

2.Ховд аймгийн Чандмань сумын уугуул Батчулууны Ерөөлтийн Зээрд халзан морь аман хүзүүнд хурдлав. Зээрд халзан морийг 9 настай Мөнхтөрийн Улсболд унаж хурдлуулжээ. Зээрд халзан морь 25 км замыг 35.48.67 хугацааг туулж барианд оров.

3.Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн Цэндийн Энхтайваны Хонгор халзан морь айргийн гуравт хурдлав. Хонгор халзан морийг 11 настай Оргилбулагийн Аравнайсүрэн унаж хурдлуулжээ. Хонгор халзан морь 25 км замыг 35.54.02 хугацааг туулж барианд оров.


4.Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Бөөрөнхийн Амарбаясгалантын Хүрэн халзан морь айргийн дөрөвт хурдлав. Хүрэн халзан морийг 10 настай Цолмонгийн Мөнхзул хүү унаж хурдлуулав. Хүрэн халзан морь 25 км замыг 36.23.95 хугацаатайгаар туулж барианд оров.


5. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул Цогтын Бат-Энхийн Хүрэн морь айргийн тавд хурдлав. Хүрэн морийг 12 настай Отгонбаатарын Намхайхямбуу унаж хурдлуулав. Монгол улсын Тод манлай уяач Дашдоржийн Мөнхбат уяа сойлгыг нь тааруулжээ. Хүрэн морь 25 км замыг 36.24.70 хугацааг туулж барианд оров.
6. Дундговь аймгийн хулд сумын уугуул Сосорын Мөнхбатын Хүрэн морь уралдав.Хүрэн морийг 10 настай Отгоны Бямба-Эрдэнэ унаж уралдав.
7.Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Чинбатын Махбалын Хүрэн морь уралдав.Хүрэн морийг 11 настай Одонтуяагийн Отгонтулга унаж уралдав.   
8.Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул Сүхийн Балдандоржийн Хонгор морь уралдав. Хонгор морийг 12 настай Наранбаатарын Ганцоож унаж уралдав.
9. Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Намдагийн Хүрлээгийн “Яруу” саарал морь уралдав. “Яруу” саарал морийг  14 настай Тогоохүүгийн Баярхүү унаж уралдав.
10. Говь-Алтай аймгийн Балдандоржийн Баатарцэрэнгийн Халтар морь  уралдав. Халтар морийг 15 настай Одонхүүгийн гантөмөр унаж уралдав.

Монгол улсын 2017 оны хамгийн өндөр чансаатай азарга Монгол улсын 2017 оны хамгийн өндөр чансаатай азарга
Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой “Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын уралдаан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 91 дүгээр тогтоолд заасны дагуу уламжлалт “Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын уралдааныг 2 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд зохион байгууллаа.
“Хөгнө Хан” хайрханы тахилга , Дамбын Хишигжаргалын МУМУяач цолны мялаалга наадам Тус наадмыг Булган аймгийн МСУХолбоо зохион байгуулж ,газар газрын 730 гаруй алтан туурт тоосоо өргөж , Улс аймгийн алдар цолтой 128 бөх барилдаж МУ-н Гарьд Б.Гончигдамба түрүүлж МУ-н Заан Ч.Санжаадамба үзүүрлэлээ.