Мэдээ мэдээлэл

“ДЭЛХИЙН АВАРГА”-ЫН БАЯРТ ММСУХ-НЫ УДИРДЛАГУУД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Морьтон монголчуудын эв санаа, хүсэл зорилгын нэгдэл болсон ММСУХ-ны 20 жилийн ойтой давхцан нэгэн түүхэн үйл явдал болсон нь монгол уяачийн шинжин таньж, уяж сойсон хүлэг дэлхийн хэмжээний уралдаанд түрүүлсэн явдал байлаа. Энэхүү гайхамшигт үйл явдал нь 2015 оны 10 сарын 31-нд АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хотноо болсон юм.

32 дахь жилдээ зохион байгуулагдсан Breeders cup уралдаанд Монгол Улсын Тод Манлай Уяач Д.Ганбаатарын Mongolian Saturdaу  дуудлагат  хээр морь оролцож, хамгийн богино зайд буюу зүлэгний спринт төрөлд  түрүүлэн монгол уяачийн ур чадварыг дэлхий дахинаа гайхуулсан билээ. 

Дэлхийн аварга гэгддэг чансаа өндөр уралдаанд түрүүлсэн хурдан хүлгийнхээ түрүү магнай болсон баярыг түмэн олонтойгоо хуваалцах цайллага, ёслолын арга хэмжээ болж ММСУХ-ноос очиж хүндэтгэл үзүүллээ. 

Хүндэтгэлийн цайллагад Монголын  Морин Спорт Уяачдын Холбооны Дэд ерөнхийлөгч МУТМУ Ч.Ганзориг, Ерөнхий нарийн бичгийн дарга П. Сэргэлэн ,  Монгол Улсын Тод Манлай Уяач Ц.Дуламсүрэн, Б.Содномцог, Д.Мөнхбат, Г.Алтангэрэл, Д.Бат-Эрдэнэ, Б.Бат-Өлзий, Б.Билэгдэмбэрэл, Монгол Улсын Манлай Уяач О.Батбилэг, Монгол Улсын Алдарт Уяач С.Шинэбаатар , Т.Галбадрах МУСГЗ доктор А.Баярмагнай, сэтгүүлч Л.Цагаандалай, нарын уяачид, морины зүтгэлтнүүд хүрэлцэн очиж, дэлхийн хэмжээнд амжилттай наадсан ах дүү хоёр уяачид баяр хүргэж ММСУХ-ны “Алтан дөрөөт” шагналыг гардуулсан юм.

Хүндэтгэлийн зоогийн үеэр Тод манлай ах дүүс “Mongolian Saturdaу дэлхийн хэмжээний уралдаанд түрүүлсэн нь мөрөөдлийг нь биелүүлсний зэрэгцээ цаашид монголчууд морин уралдааны зах зээлд байр сууриа эзлэх боломжийг олгосон түүхэн үйл явдал” хэмээн тэмдэглэж байсан юм. 

ММСУХ Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн хурдан морины уралдааны тухай хэвлэлийн бага хурал хийлээ Монголын морин спорт, уяачдын холбооны санал, санаачлагын дагуу уламжлал ёсоор зохион байгуулагддаг бүсийн уралдааны тов байршлийг Монгол Улсын Засгийн газар 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаараа тогтоол гаргаж
Түрүү их насыг Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа Түрүү магнайд хурдалсан Т.Галбадрахын хээр морины байны шагнал болох “Land cruiser” 200 маркийн төмөр хүлгийн түлхүүр болон уралдаанч хүү 9 настай Пүрэвбатд нэг өрөө байрны түлхүүрийг ММСУХ-ны ерөнхийлөгч Д.Хишигжаргал гардуулан өглөө. 
Соёолонгийн сэрвээний өндрийг хэмжиж гаргаж байна   Соёолонгийн сэрвээний өндрийг хэмжиж гаргаж байна