Мэдээ мэдээлэл

Ардын хувьсгалын 91 жилийн ой Үндэсний их баяр наадам даагны уралдаан

310 гаруй хурдан даага уралдсанаас

-Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Б.Батдэлгэрийн хээр халзан даага түрүүлж, 
-Дундговь аймгийн Хулд сумын уугуул Ц.Ганхүүгийн хонгор халзан аман хүзүүдлээ. -
-Айргийн гуравт  Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Б.Далайгийн  ухаа, 
-Айргийн дөрөвт Ховд аймгийн Дөргөн сумын уугуул, “Гарьд зам” Н.Батбаярын халтар, -
-Айргийн тавд Төв аймгийн Баян сумын уугуул П.Энхмөнхийн халиун тус тус хурдлав. Дундговь аймгийн “Нарны хүлэг” уяачдын холбооны тэргүүн Цэвэлсодномын Ганхүүгийн хонгор халзан даага аман хүзүүнд хурдалсан нь уяачдын анхаарлыг зүй ёсоор татлаа. Уяач Ц.Ганхүү нь монголын хурдан морины төлөө ажиллаж байдаг хурдан морины зүтгэлтэн хүн юм. 

2010 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам (Азарга) 2009 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам /Азарганы уралдааны фото/
“Сэцэнханы хурд-2016” зүүн бүсийн уралдааны хурдан эрлийз дээд насны албан ёсны цуваа 1.Дорнод аймгийн Матад сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Бат-очирын Цэндбаатарын хээр үрээг уралдаанч хүү Г.Хүслэнбаяр унаж түрүү магнайд хурдлууллаа
“МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын улсын зөвлөгөөн Хан Хэнтий аймагт зохион байгуулав. 2013 оны анхны “МОНГОЛ УЯАЧ-3000” уяачдын улсын зөвлөгөөнийг их эзэн Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтий аймагт 3 дугаар сарын 24 нд зохион байгуулав.